Нийслэлийн ЗДТГ-ын дарга нь хотын даргаасаа гоё албан өрөөтэй болох уу...
Нийтэлсэн: 2017-01-10 05:29:05
.jpg)
Хотын даргын хааны ордон шиг тансаг албан өрөө хэсэгтээ л шуугиан тарьсан. Дарга сүүлдээ “миний өрөөгөөр яах гээд байгаа юм” гэж уурласан. Гэхдээ хотынхонд албан өрөөгөө тансагжуулах хөдөлгөөн өрнөжээ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр өрөөндөө засвар хийлгэж байна. Дарга өөрөө гадаадад томилолттой яваа агаад ирэхэд нь өрөө нь бэлэн болсон байх учиртай гэнэ.
.jpg)
.jpg)
