Нууц мэдээллийн уурхай

Ц.Цэвэрбал: М.Энхболдын хүү Э.Анар сагсан бөмбөгийн холбоог авахаар зүтгэж буйд харамсаж байна

Нийтэлсэн: 2017-01-09 13:17:54

 
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /МҮСБХ/ өнөөдөр Монгол ньюс агентлагт МҮБСХ /Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо/ болон МСБХ /Монголын сагсан бөмбөгийн холбоо/-ны удирдлагууд 2016 ондсагсан бөмбөгчдийн гаргасан амжилтууд болон сагсан бөмбөгийн спортод тулгамдаж буй асуудлын талаар хэвлэлийн хурал хийлээ.  Өнгөрсөн оноос эхлэн тус хоёр холбоо хамтран ажиллахаар хэлэлцэж, гарынүсэг зурсан.Энэ нь тамирчдын амжилтанд төдийгүй, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон. Гэвч сүүлийн үед тус холбоог мэргэжлийн бус хүмүүс авах оролдлого хийсээр байна гэж тус холбооныхон мэдээллээ эхлүүллээ.
МСБХ-ны Ерөнхийлөгчөөр сагсан бөмбөгийн  спортын хөгжлийн төлөө өөрийн бүх амьдралаа зориулсан, сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг сонгосон нь спортыг улс төрөөс салгая гэсэн сагсан бөмбөгчдийн чин хүсэл байв. Энэ хүсэл нь ч биелж, Монголын ширэн бөмбөгчид тив дэлхийд алдраа цуурайтуулж эхэлсэн. Энэ хугацаанд анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын зэрэг дотоодын тэмцээнүүдийг  МҮСБХ-той хамтран эв нэгдэлтэйгээр амжилттай зохион байгуулж байсан түүхтэй.
 
МҮСБХ-ны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал: ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛД ГЭЖ САНАЛ ТАВЬСАН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ ШҮҮ ДЭЭ
 
МҮСБХ нь 2016 оны хоёрдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж буйд харамсаж байна. Дарга даамал гэх нэр зүүсэн хэсэг бүлэг хүмүүс Улсын бүртгэл,оюуны өмчийн газарт бичиг илгээн манай холбооны бүртгэлийг хүчингүй болгохоор чармайж, энэ талын ажлыг нэгэнт хийгээд эхэлсэн бололтой.МСБХ нь Төрийн бус байгууллага ба удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал. Уг хурлаар удирдлага, Ерөнхийлөгчөө сонгох дүрэмтэй. Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн дарга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын бүртгэл, Монгол Улсын ямар ч хуулийн хүрээнд хүчин төгөлдөр, хууль ёсных билээ. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй байгаа. Бид өнгөрсөн онд бүх гишүүдийн хурлаа хийж, Ерөнхийлөгчид өрсөлд гэж санал тавьсан. Гэвч огт хариу өгөөгүй шүү дээ.

МҮСБХ-оос холбооны ажилд саад учруулах асуудлаа зогсоож, хамтран ажиллахыг Монголын Сагсан бөмбөгийн холбооноос хүсэж байгаагаа энэхүү хэвлэлийн хурлын үеэр хүслээ. 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших