Нууц мэдээллийн уурхай

Эхнэрийх нь нэр дээрхи байр илэрмэгц хотын дарга гэрлэлтээ цуцлуулсан гэжээ

Нийтэлсэн: 2017-01-09 07:11:53

 

Офшорын тухай хуульд төрийн албан хаагчийн гэр бүл, хамаатан саданг хамруулах эсэх тухайд маргаан үүссэн. Харин хамруулах хэрэгтэй гэдгийг Оросд гарсан явдал харуулжээ. Саяхан хараат бус Фонд борьбы с коррупцией (ФБК) нь Нижный Новогород хотын дарга Иван Карниланы эхнэрийн нэр дээр Америкийн Маймид хоёр ч үл хөдөх хөрөнгө бүртгэлтэй байдгыг илрүүлсэн.
 
 
Харин хотын дарга нууцлаг байрны тухай шуугиан дэгдмэгц эхнэрээсээ аль хэдийн салчихсан гэж мэдэгдсэн нь түүнээс ч дутахгүй сэнсааци болжээ. Учир нь хотын дарга олон жилийн турш үлгэр жишээ гэр бүлийн жүжиг тоглож иргэдээ хуурч байсан болж таарчээ. ФБК-ын олж илрүүлснээр 2013 онд  Майми хотын la Perla гэдэг элит дүүрэгт хотын даргын эхнэр Альбина Карниланы нэр дээр 824 мянган доллароор 130м2 байр худалдагдсан байжээ. Уг байр нь хоёр ч том тансаг унтлагын өрөөтэй гэнэ.
 
 
Үүний дараа 1,1 сая доллараар дахин нэг байр худалдан авчээ.  Далайн чанадахь энэхүү хоёр үл хөдлөх хөрөнгөнийхөө талаар хотын “Единая Россия” намын хорооны дарга ХОМ-доо огт дурдаагүй явсаар иржээ. Харин шуугиан дэгдмэгц маш энгийн хариулт өгсөн гэнэ. Тэрээр “би 2015 онд гэр бүлээ цуцлуулсан. Салсан эхнэрийн нэр дээр ямар байр байдгийг мэдэхгүй” гэжээ. Тэр дороо л хотын даргын албан ёсны сайтаас гэр бүлийх нь тухай бүх мэдээлэл устгагджээ. Уг нь элэг бүтэн гэр бүлийг харуулсан иймэрхүү олон зургууд байсан гэнэ.  
 
 
Америк  дахь хоёр байрны үнэ нь хоёр сая доллар буюу 130 сая рубль аж. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвард нь өнгөрсөн жилд хотын даргын “экс” эхнэр 76 мянган доллар төлжээ.  Насаараа ажил хийгээгүй эмэгтэйд ийм их мөнгө байгаа нь мэдээж сэжигтэй. Хотын дарга эхнэрээсээ салсан гэдэг нь Нижный Новогород хотынхонд жинхэнэ шуугиан тарьжээ. Өнгөрсөн жилд сонгогдсон даруйдаа Иван Карнилан нь 36 жил хамт амьдарсан хайрт эхнэрээ өөрийх нь улстөрийн амжилтын нэг үндэс, миний найдвартай ар тал хэмээн яриа өгч байсан гэнэ. Хотын даргын сонгуулиар үеэр эхнэр нь нөхрийнхөө сурталчилгааны ажилд идэвхитэй оролцож байжээ.  Нижный Новогород нь Оросын хамгийн ядуу хотуудын нэг бөгөөд хүн амых нь 60 хувь дундаас доош орлоготой гэсэн судалгаа гарчээ. Иван Карнилин нь 22 жил тасралтгүй хотын Думын депутатаар сонгогдсоноос сүүлийн арваад жилд нь хотын даргаар ажилласан гэнэ.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших