Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ: Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн

Нийтэлсэн: 2017-01-09 03:24:36

Ардчилсан намын даргын сонгууль явагдах өдөр ойртож нэр дэвшигчид намынхаа гишүүдтэй уулзаж орон нутгуудаар тойрч байна. Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт төдийгүй нийслэлд С.Эрдэнэ өндөр рейтингтэй байна. Түүнийг дэмжиж буй гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Ж.Батзандан гишүүнийхээ талаар муу үгийг унагаж явсан С.Эрдэнэ түүнийг МАН-ын Ц.Нямдорж гишүүнтэй холбоод баахан "гөвшиж" өгөв. Тэрбээр уулзалтуудынхаа үеэр буюу Говь-Алтай аймагт явж байхдаа өчигдөр Ц.Нямдорж гишүүний талаар хатуухан үгсийг өгүүлэв.

Тэрхүү бичлэг нь С.Эрдэнийн фэйсбүүк хуудаснаа гарч олныг гайхшруулав. Тэрбээр, "Өнөөдөр магадгүй Эрдэнэтийн 49 хувийг ярьж байна. Тэр 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж гэдэг нөхөр Эрдэнэтийн 51 хувь дээр яаж тоглосон гэдгийг би өнөөдөр ганцхан жишээгээр хэлье. Н.Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн байдаг. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун энхийн цагаан тагтаа болчихсон юм яриад явж байна. Өөрөөр хэлбэл тэр 51 хувь дээр тухайн үеийнхэн яаж тоглож хэдэн тэрбум төгрөгний бэлгэвч, 00 цаасыг Эрдэнэтэд шахсан байдаг. Надад өнөөдөр бүх баримт нь бий. Өнөөдөр үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ" гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. иргэн /203.91.112.186/ 2017-01-11 18:27:08

    энэ хаван царайлсан үхэр тэгээд өөрийгөө чингэс хаантай зүйрлэж байгаа юм уу

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших