Нууц мэдээллийн уурхай

“Дэд дарга Солонго Мөнхбат дарга АН-ын үед ажилд орсон бүх хүнийг хал гэсэн үүрэг надад өгсөн гэсэн” гэжээ

Нийтэлсэн: 2017-01-09 01:52:49

 
Өнгөрсөн оны намар нийслэлийн Засаг дарга С.Батболд 2012 оноос хойш хотын бүтцийн байгууллагуудад ажилд орсон хүнийг халах үүрэг өгч шуугиан тарьж байсан. АН-ынхан үүнийг хэлмэгдүүлэлт хэмээн эсэргүүцсэн. Гэтэл энэхүү “хэлмэгдүүлэлт”-ийн цаад “эзэн” нь хотын дарга бус харин ЗГХЭГ-ын дарга Д.Мөнхбат байж магадгүй хэрэг гарчээ. ЗГХЭГ-д 1993 оноос 23 жил,төрийн албанд 1975 оноос 41 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоход нэг жил гаруйхан хугацаа үлдээд байсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтын албан тушаалд ажиллаж байсан З.Б  нь тэрхүү давалгаанд өртжээ. Уг нь төрийн албанд он удаан ажил ажилласан зүтгэлийг хүндэтгээд нэгхэн жил тэсэж болох л байсан. Гэсэн ч үгүй аж.  Төрийн ахмад албан хаагч өдгөө гомдолтой яваа аж. Насаараа төрд зүтгээд нэгхэн жилийн дараа тэтгэвэрд гарах хүнд хатуурхсан албан тушаалтан жинхэнэ төрийн түшмэл хатагтай гэдэг ЗГХЭГ-ын дарга Ш.Солонго гэнэ. Бас л насаараа төрд зүтгэж яваа дарга хатагтайд төрийн албан хаагчдаа хайрлах хамгаалах сэтгэл хангалттай л баймаар юм. Төрийн ахмад албан хаагч “...ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш нь Ш.Солонго даргатай уулзах үед тэрээр “Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат “Ардчилсан намын үед буюу 2012 оноос хойш ажилд авсан бүх хүнийг ажлаас хал гэсэн, тэр дотор З.Б гэдэг хүнийг ажлаас хал гэж надад үүрэг өгсөн, чи ажлаасаа халагд” гэсэн утга учиргүй, хууль бус шаардлага тавьж тэр өдөртөө 221 тоот тушаал гаргаж түүндээ “Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг үндэслэж байгаа нь энэ хуулийн заалтын утга, агуулгыг илт зөрчсөн гуйвуулсан. Мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж уншиж сонсгосон бөгөөд уг тушаалыг надад өгөлгүй зөвхөн өөр байгууллагад шилжүүлсэн тушаалыг өгч байгаа нь гайхшрал төрүүлж байна. Энэ тушаалыг авахаар асууж хүсэхэд “тэр чамд хамаагүй, ажилгүй орхиогүй нь их юм гэж бод” гэх мэтээр даапаалж,  тушаал гаргасан өдөртөө ордны комендатурт бичгээр үүрэг өгч ажлын үнэмлэхийг  хүчээр хурааж авсан” гэжээ. Ийнхүү нэгхэн хүнийг ажлаас халах ажиллагаа маш хурдан шуурхай явагдаж өнгөрчээ. Төрд зүтгэсэн зүтгэл хөдөлмөрийг нь үнэлээд үнэмлэхийг нь ч хураан авахдаа ядахдаа наад захын хүндэтгэл үзүүлсэнгүй.  Хүчээр хурааж авах нь цаад хүндээ ямар сэтгэгдэл төрүүлдгийг Ш.Солонго дарга уг нь  мэдмээрсэн.  Шинэчлэлийн Засгийн газрын үед тэрээр “хүргэн” Дэнзэнтэй зөрчилдөж ажлаасаа халагдаж байсан. Ажлаас нь халахад эсрэг талынхан нь ордны үүдний шалган дээр хайрцаг савыг нь нэгжсэн гэдэг. Иймэрхүү хүнлэг бус дорд үзсэн үйлдэлд хэн ч дургүйцэх нь мэдээж.  Үүнээс гадна  “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” 2016 оны 10-р тогтоолд Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар урдах тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцийн нэр, үг, үсэг цэг, таслалын өөрчлөлтгүй батлагдсан нь энэ газарт бүтцийн өөрчлөлт ороогүйг баталж байгаа гэнэ. Албан тушаал орон тоо нь байсаар байтал ажлаас нь чөлөөлсөнд насаараа ажилласан ЗГХЭГ-аасаа тэтгэвэрд гарч улмаар хэрэг эрхлэхийн Ахмадын хороонд харьяалалтай байхыг хүссэн сэтгэл руу нь ус цацсан хэрэг болсон байна. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 11
  1. bbbb /202.70.46.218/ 2017-01-09 18:48:50

    xachin 2 *** veee

  2. Helmegduulelt /122.201.22.213/ 2017-01-09 19:28:06

    Odoo tsagiin helmegduulelt

  3. ок /124.158.107.6/ 2017-01-09 19:29:18

    Халагдаж байгаа хүн ч өөрөө энэ***бан тушаалдаа улс төрийн оролцоотой орсон бол өөрийгөө яах вэ гэдгээ ч тооцоолсон баймаар юм түүнээс биш төрд 41 жил ажилласан бол ийм шийдвэр гаргах ухамсар муутай дарга гэж хаана байх вэ

  4. zochin /122.201.22.213/ 2017-01-09 20:02:31

    Энэ эмэгтэй чинь хятад эцэгтэй хүн төв халхуудыг хагаралдуулж эхэлждээ

  5. М /122.201.22.213/ 2017-01-09 20:08:30

    Наад Солонгоо хязгаарлаач дээ та нарыг***алцуулаад бн даа тэр муу өвгөн чамд ямар гай болоов

  6. у /103.26.193.159/ 2017-01-09 21:37:00

    одоо удахгүй өөрийнх нь тэтгэврийн нас ч болно биз дээ ккк

  7. O /43.242.241.86/ 2017-01-09 22:17:50

    tetgeveriin nasiig hun bolgon dairah tul huniig gomdoogood hereggui l bhgui yu harin ch esregeer ni garhiin***ond ni hundetgeltei handah ni hunii es munuus mun gedgiig erh medeltenguud sanahad iluudehgui

  8. gagnaa /150.129.140.179/ 2017-01-09 22:29:24

    Ene bol tsever helmegduulelt iim bd*** dood***tand bol zunduu bna iim zvgai nariig tetgevert gargah l heregtei.iim bd*** 2020 ond dahin urgeljilne geheer l aidas hureh yum.yah gej turiin ***banii sh***g***t avdag tentssen huniig turiin ajild avdag yum. Ene zavharlaa hezee zasah ve

  9. зочин /27.123.214.80/ 2017-01-09 22:40:44

    Энэ Солонгоо авгай иимэрхүү хор найруулж хоолоо олж иддэг булай авгайг төрөөс хөөж явуулаач*** авгай Сайхан балайгиин засгиин үёд төриин хутгуур бсан нь үнэн биз дэ Бас төриин өмчиин компануудииг бүрэн атгаж дарамталж хөлждөг гэсэн

  10. nus /211.100.3.19/ 2017-01-11 06:31:54

    hogiin muu damchin avgai

  11. Заваан /122.201.22.213/ 2017-01-11 23:36:44

    Заваан авгай болиочээ чи удахгүй шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших