Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын 2016 оны сонгуулийн хандив, хандивлагчдын тухай сонин хачинаас-1

Нийтэлсэн: 2017-01-06 02:17:28

 
Одоогийн Их хурлын 76 суудлын төлөө 12 нам, гурван эсвэл, 496 нэр дэвшигч өрсөлдсөн. Бүх нам эвсэл нийлээд 8,3 тэрбумыг цуглуулсан. Их хуралд баян хүн нэр нэвшдэг гэдгийг энэ сонгууль ахиад л харуулсан. Нийт нэр дэвшигчдийн гаргасан өөрийн хөрөнгө нь 7,6 тэрбум болжээ. Харин иргэд 14,5 тэрбум, компаниуд 4,2 тэрбумыг хандивласан байна. АН-д 59 компани 3-15 саяын хандив өгсөн бол МАН-д ердөө 10-хан компани хандивлажээ. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ харьцаа эсрэгээрээ өөрчлөгдөх байх. Алдарт “Эм-Си-Эс” компани “коко кола”-гаа дагуулаад Ардын намд 25 саяыг барьжээ. Тэгвэл бас нэг том компани болох “Говь” зөвхөн АН-д хандив өргөсөн. “Гоёо” компани бас энэ намд хандивласан нь МАН-ын Ц.Мөнх-Оргилын эхнэртэй хийгдсэн гэрээ нь сонгуулийн өмнө цуцлагдсантай холбоотой байх. Сайдын эхнэр 2016 оны 5-р сарын 2-ны өдөр хувьцаа буцаах гэрээ байгуулаад хувьцааг нь буцааж өгсөн бол дараа нь “Гоёо” нөхрийх нь сөрөг намд хандив өгчээ. Гэхдээ бизнес хэлцлээс болж байр суурь нь өөрчлөгдөдгүй компаниуд байна. “Космо” л гэхэд “Космо прожект”, Космо деволопмэнт”, “Космотрэйд” зэрэг дөрвөн охин компаний хамт АН-д нийтдээ 60 гаруй сая төгрөг хандивласан байна. “Говийн гарц” гэдэг компани хоёр ч удаа АН-д хандив өргөсөн бол “Скайтел” мөн хоёр удаа мөнгө өгчээ. “Хишиг арвин индустриал”, “Хишиг арвин өргөө” хоёр мөн АН-д тус бүр 15 сая төгрөг хандивлажээ. Том бизнесмэн Б.Чулуунбаатар “Моннис интэрнэйшнл”-ээрээ АН-д хандивласан бол “Аэро Монголиа”-гийнхаа нэрээр Ардын намд дээд хандив өргөсөн байна. “Голомт” банк хоёр намд хоюуланд нь дээд хэмжээгээр хандив өгчээ. МАН-ын Л.Элдэв-Очирын “СББ”, “СББ трэйд” .нь намдаа тулсан хэмжээгээр хандивласан байна. “Макс групп” мөн МАН-д хандив өгчээ. Энтэйртэйнмэнтийн компаниудаас “Он энд Оф продакшин” АН-д 5 саяыг хандивласан байна. Нэр дэвшигчдээс зардлын дээд хэмжээгээр Ш.Раднаасэд 223 сая төгрөгөөр намдаа тэргүүлсэн бол АН-аас С.Дэмбэрэл 225 саятай байжээ. Гэтэл бие даагчдаас олон нэр дэвшигч 200 сая гарсан мөнгөтэй байсан. Бие даагч Г.Нэргүй, Ш.Эрдэнэбат нар тус бүр нь 223 сая төгрөг босгосон гэнэ. Асар их мөнгөтэй ч сонгогдож чадаагүй нэр дэвшигчидэд ТТЭНЭ-ийн Г.Уянга 192 сая, МАН-ын П.Анужин 212 сая, АН-ын  Р.Бурмаа 130 сая, АН-ын О.Магнай 200 саяар оржээ.
 
 
Бөхчүүдээс Олимпийн аварга   Н.Түвшинбаяр 122 саяасаа 111-ыг нь, Х.Цагаанбаатар 126 саяасаа 70 саяыг нь зарцуулжээ.
 
 
“Монос” Л.Эрдэнчимэг 185 саятай ороод сонгогдоогүй бол О.Баасанхүү 120 саятай ороод ялсан. Залуучуудаас МАХН-ын Б.Тулга 210 саятай байсан бол бол түрээсийн байранд амьдардаг МАН-ын Д.Гантулга 92-хон саятай байжээ. /үргэлжлэл бий/

 

НУУЦ.мн 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших