.jpg)
Хятадууд заазуурдах огтлох дуртай гэдэг нь сүүлийн хэд хоногийн явдлуудаас харагдлаа. The Sun-д мэдээлснээр Сычаунь мужийн Зянь хотод сексийн өлсгөлөнд автагдсан 54 настай эмэгтэй эр хүний үүргээ биелүүлсэнгүй хэмээн өөрөөсөө бараг арваад насаар дүү нөхрийнхөө эрхтэнг тас огтлох шахжээ. Нөхөр Чжан нь таксины жолооч тул хоногийн 14-16 цагаар ажилладаг агаад гэртээ ирээд эхнэрээ жаргаах тэнхэл байдаггүй гэжээ.
.jpg)
-Сүүлийн хэдэн өдөр би хоногт 3-4 цагт унтаж байсан. Бусад цагт нь ажилласан. Ийм байхад надаас ор дэрний ажил хийх тэнхэл хаанаас гарах юм бэ-
Харин ахимаг эхнэр нь үүнд итгэдэггүй агаад нөхрөө таксинд явах нэрээр хүүхнүүдтэй цэнгэдэг хэмээн хардсаар иржээ. Энэ хэрүүл даамжирсаар 12-р сарын 20-ны үеэр эхнэр ахин секс нэхэж нөхөр нь дахин цааргалсны дараа бүр ч хурцаджээ.
-Хэрвээ чи одоо намайг хангахгүй бол орой нь үхдэл болно шүү
Эхнэр нь энэ сүрдүүлгээ зүгээр ч нэг хэлээгүй байжээ. Нөхрөө үүрээр ирэх үед хэрүүл дэгдээгээд гал тогооны хутгаар салтаа руу нь дүрж эрхтнийг нь бараг хоёр хуваасан гэнэ.
Цусандаа хутгалдсан нөхөр нь цагдаа түргэн дуудаад ухаан алджээ. Азаар түүнийг эмнэлэгт амжиж хүргэсэн байна. Азгүй нөхөр хотынхоо улсын 2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол сексийн өлсгөлөнд автсан эхнэр нь өдөр бүр эргэж ирдэг гэнэ. Эхнэрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ч гадуур байцааж байгаа аж.
NUUTS.mn
Hohi ni. Neg ni shorond orj nuguu ni udam uldeeh chadwargui bolno. Umhii hujaanuud bie bie ee ustgahaas iluu sain yum gej yu bhaw.Saihan medee oruulsan bn.