Нууц мэдээллийн уурхай

Гоо сайхны мэс засалч нугасны муухай дэгдээхэйг үзэсгэлэнт гүнж болгосон нь...

Нийтэлсэн: 2017-01-04 06:24:34

Уэльсийн охин Элли Жонсын эрүүг төрөлхийн гэмтэлтэй дутуу хөгжилтэй гэсэн онош 14 насанд нь тавьжээ. Эрүүний өсөлт нь зогсонги байдалд орсоны улмаас шүднүүдийх нь зөв байрлал алдагдаж буруу хэлбэртэй ургасан. Эрүү нүүрний бүх төрлийн эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гарсангүй.

Шүд эрүүнийх нь хэвийн хөгжил алдагдсан тул Элли сүүлдээ өөрийгөө ч толинд харах дургүй болжээ. Сургууль дээрээ элдэв доог тохуу ярианы сэдэв болж найзлаж нөхөрлөх хүүхдүүд ч гарсангүй. Гадаад төрхөнд нь хүүхдүүдийн гаргаж байгаа хандлагаас болж охин сэтгэцийн эмгэгтэй болсон байжээ.

Түүнтэй эрүү нүүрний гоо сайхны мэс заслаар дагнаж мэргэшсэн эмч тааралдах хүртэл энэ байдал үргэлжилсэн гэнэ.  Охиныг өрөвдсөний хажуугаар өөрийн ур чадвараа харуулах гэсэн мэс засалч шууд эмчилгээгээ эхэлжээ. Эхлээд эрүүг нь нь зүсэж тайран пластик хиймэл эрүү залгасан байна. Энэ эмчилгээ бүтэн сар үргэлжилсэн агаад зөвхөн шингэн хоол л идэж ууж байжээ. Эрүү нь эдгэрсний дараа буруу хэлбэртэй ургасан бүх шүднүүдийг нь авч мөн засаж янзалсан байна. Эмчилгээ бүрэн дуусахад нугасны муухай дэгдээхэй байсан охин миссийн тэмцээнд оролцохоор үзэсгэлэнтэй болж хувирчээ.

Мэс засалчийн мэдэгдсэнээр иймэрхүү эмчилгээг бага насанд нь хийх нь тохиромжтой, эмчлүүлэгч нь  16 нас хүрсэн байсан тул нэлээд бэрхшээл гарсан гэжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших