Нууц мэдээллийн уурхай

People сэтгүүл оны шилдгүүдийг нэрлэлээ

Нийтэлсэн: 2017-01-03 07:40:23

 

Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа. 
Улиран одсон 2016 оныг дүгнээд улс төр, бизнес, урлаг, спорт, энтертаймент, хүмүүнлэг гэсэн төрлүүдээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулахдаа Монголын топ сайтууд болох Control.mn, Paparatsi.mn-ийг түшиглэн олон нийтийн дунд санал асуулга явуулж, мөн салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, мэргэжлийн экспертүүдийн судалгааг үндэслэн People сэтгүүлийн редакциас тодруулсан юм. 
 
 
Сар бүр чанартай, даацтай сэтгүүлийг уншигчдынхаа гар дээр тавьдаг “People” нь 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, агуу эрхмүүд, байгууллагууддаа урам зориг өгөхийн зэрэгцээ алдаршуулах нь хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй нэгээхэн хэрэг билээ. Энэ ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг нэрлэж, хөхиүлэн дэмжиж ажиллахаа ийнхүү илэрхийлж байна.
 
Нэр хүндтэй арга хэмжээний үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг,Э.Болор-Уянга, Ice top хамтлагууд ая дууны мэндчилгээ өргөж, хурсан олныг баясгасан билээ.  
Дашрамд дурьдахад Монголын хамгийн залуу “PEOPLE” сэтгүүл нь сар бүр 5 000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн уншдаг болсныг дуулгахад таатай байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч: “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Монголын мэдээ”, “Монголчуудын амьдрал”, “Сэрүүлэг” сонинууд, Control.mn, Paparatsi.mn, Mongolcomments.mn, Zaluu.com, Caak.mn, Tovchoo.mn, Breakingnews.mn, Zone.mn, Nuuts.mn, Ontslokh.mn, Shuurhai.mn, Bolod.mn, Fact.mn, Wikimon.mn, Times.mn, Inder.mn, Morningnews.mn, Shudarga.mn, 24 tsag.mn, ATG.mn, Todaynews.mn, Amjilt.com, Dorgio.mn, Info.mn. 
 
 
Улс төр
 
1.    Оны хамгийн нөлөө бүхий улстөрч-М.Энхболд /УИХ-ын дарга/
 
2.    Эх оронч Түшээ-Ж.Эрдэнэбат /Монгол Улсын Ерөнхий сайд/
 
3.    Оны онцлох эмэгтэй улстөрч-Д.Оюунхорол /БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн/
 
4.    Оны Шийдэл сайтай улстөрч-Г.Мөнхбаяр /БХБ-ын сайд/
 
 
5.    Түшигтэй төрийн түшээ-Д.Очирбат /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
 
 
6.    Оны Зангарагтай улстөрч-С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн/
 
7.    Оны иргэний зоригтой улстөрч-Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн асан/
 
8.    Эх орон, ард түмэн, нөхөддөө ээлтэй улстөрч-Г.Батхүү /УИХ-ын гишүүн асан/
 
9.    Олноо хүндлэгдсэн улстөрч-З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/
 
 
10.    Иргэдийн итгэл хүлээсэн залуу улстөрч-С.Эрдэнэтуул /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал/
 
11.    Оны хөшигний ардах сөрөг хүн-Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/
 
 
Бизнес
 
1.    Оны Шилдэг санхүүжүүлэгч-Худалдаа хөгжлийн банк 
 
2.    Оны Эх оронч бизнесмэн- Т.Ариунболд “Алтан Дорнод Монгол”
 
 
3.    Оны Шилдэг бүтээн байгуулагч компани- Хөтөлийн Цемент-Шохой ХК
 
4.    Оны Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, Уул уурхайн шилдэг компани-“Болдтөмөр Ерөө гол” ХХК 
 
5.    Оны Шилдэг шинэлэг технологи нэвтрүүлэгч- Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК
 
 
6.    Оны Шилдэг татвар төлөгч-“Эрдэнэт үйлдвэр” ХХК
 
7.    Оны Хамгийн нэр хүндтэй, иргэдийн итгэл хүлээсэн, шударга байгууллага-“Начин заан” ХХК
 
8.    Оны шилдэг залуу Бизнес хатагтай-Э.Халиун “Super Rubin” компанийн захирал 
 
9.    Оны Барилгын салбарын шилдэг компани-“ББСМО” зураг төслийн компани
 
10.    Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага-“Гранд Мед” Эмнэлэг
 
11.    Оны Аялал жуулчлалын шилдэг байгууллага-“Нью Жуулчин Турс” ХХК
 
Хүмүүнлэг, Энтертаймент
 
1.    Оны Хүмүүнлэгийн үйлстэн- Г.Ундармаа
2.    Оны сайн үйлстэн-Б.Зулаа /Хос билгүүн зул ХХК-ийн захирал/
3.    Оны Хамгийн сайхан, үлгэр жишээ гэр бүл-“Макс” Д.Ганбаатарын гэр бүл 
4.    Оны олны таашаалд хамгийн их нийцсэн брэнд-“Sherri Hill” Mongolia
5.    Оны Хамгийн сайхан биеэ авч явдаг хатагтай-П.Анужин
6.    Оны жентельмэн-У.Хүрэлсүх /Монгол Улсын Шадар сайд/
7.    Оны Сошиал ертөнцийн од-Ц.Цогтбаяр, Б.Баяраа /Дасгалжуулагчид/
8.    Оны дур булаам хатагтай-Ч.Дэлгэрцэцэг /Хийлч/
9.    Оны туушдаа тэмцэгч-Ц.Туяацэцэг
 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших