Нууц мэдээллийн уурхай

20 жил эхнэртэйгээ огт юм яриагүй нөхөр Наран улсаас тодорчээ

Нийтэлсэн: 2017-01-03 02:24:14

Дэлхийн хамгийн зөрүүд бас тэвчээртэй нөхөр энэ арлын улсаас тодорсон тухай  mirror.co.uk мэдээлжээ. Тус улсын телевизийн нэгэн шоуны үеэр Нара хотын иргэн, гурван ч хүүхдийн аав Отоу 20 жилийн турш эхнэр Катаяма Юмитайгаа нэг удаа юм яриагүй, нэг ч удаа үг солиогүй болохыг хүүхдүүд нь ярьсан байна.

17 настай хүү Оши нь телевизийхэнд хандан захиа бичиж гэр бүлд нь үүсээд байгаа хэрэг явдалд туслалцаа үзүүлэхийг гуйснаар алдарт зөрүүд эрийн хэрэг илэрчээ. Гэсэн ч хүү нь аавыгаа гэрийн эзэн, өрхийн тэргүүний үүргээ сайн гүйцэтгэдэг халамжит эцэг гэж магтсан байна. Эхнэртэйгээ л юм ярьдаггүй болохоос үр хүүхдүүдтэйгээ сайн харьцаатай. Харин 20 жилийн турш зовж гүйцсэн эхнэр нь одоо ч гэсэн нөхөртэйгээ гэр орны элдэв хэргээр юм ярьсаар л байна. Эхнэр нь нөхөрдөө хэлэх ярих гэсэн бүхнээ хэлсээр байгаа бол Отоу хариуд нь ердөө толгой дохих эсвэл сэгсрэх хоёр янзаар л хариу “хэлдэг”. Тэрээр олон жил эхнэртэйгээ үг солиогүй шалтгаанаа хүүхдүүдтэйгээ “хардсан” гэж санаанд оромгүй байдлаар тайлбарлажээ. 

-Бага хүү маань төрснөөр эхнэр маань хамаг анхаарал халамжаа гурван хүүхэддээ зориулах болсон. Эхэндээ би тоогоогүй ч сүүлдээ эхнэрээ хүүхдүүдтэйгээ “хардаж” эхэлсэн. Ингээд л гомдсондоо үг дуугарахаа больсон. Одоо цаг хугацааг буцаах аргагүй болсон тул бүх зүйл өнгөрсөн-
 
Хүү Оши нь аав ээж хоёроо юм ярьж байхыг ёрөөсөө сонсоогүй гэжээ.
 
 
-Аав ээжийн асуулт ярианд хариу огт хэлдэггүй болохоор хөөрхий ээж маань ганцаараа л өөрөө өөртөйгээ ярьдаг-
 
21 болон 23 настай эгч нар нь ч шоуны үеэр аавыгаа ээжтэй нь огт юм ярьдаггүй гэж бас баталсан байна. Телевизийнхэн 20 жил хоорондоо үг солиогүй хөгшин эр ам хоёрыг анх болзож байсан гэх цэцэрлэгт нь болзоо зохион байгуулжээ.
 
 
Энэ үеэр зөрүүд нөхөр нь анх удаа хэдэн үг амнаасаа унагажээ.
 
-Бид үг сольдог ярьдаг цаг байсан. Гэтэл чи зөвхөн хүүхдүүдээ анхаараад намайг хаясан. Энэ бүхэн надад их хэцүү байсан. Гэхдээ гэр бүлийнхээ төлөө чамд дотроо баярлаж явдаг-
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших