Нууц мэдээллийн уурхай

Грекийн элчин сайдыг бразили эхнэрийх нь нууц амраг хөнөөгөөд машинд нь шатаажээ

Нийтэлсэн: 2017-01-02 01:17:05

Бразильд суух Грекийн элчин сайд Кириакос Амиридасыг зэрлэгээр хөнөөн машинд нь шатаасан хэрэг энэ улсад шуугиан тариад байна. Өдгөө элчин сайдыг бразили эхнэрийх нь захиалгаар нууц амраг нь үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ аллага өнгөрсөн оны 12-р сарын 29-нд гарсан. Элчин сайдын эхнэр бразили эмэгтэй Франсуаза Амиридис нөхрөө алга болсон тухай цагдаад мэдэгдсэн байна. Эрэн хайх ажиллагааны явцад элчин сайдыг түрээсэлж хэрэглэдэг машиндаа шатсан байдалтайгаар амиа алдсан байсныг нь олжээ.
 
 
Тухайн үед элчин сайд нь шинэ жилийн амралттай байсныг Грекийн ЭСЯ-наас баталсан. Харин эхнэр нь нөхрөө алуулснаас хойш хоёр өдрийн дараа л цагдаад хандсан нь тогтоогджээ. Мөрдөн байцаалтын явцад элчин сайдын эхнэр нь Бразилийн цэргийн цагдаагийн офицер Сержиу Морейра Фильятай нууц амрагийн харьцаатай байсан нь батлагджээ. Нууц амрагийх нь үеэлийн мэдүүлснээр элчин сайдын эхнэр нөхрөө алуулах захиалга өгч 80 мянган риал буюу 24 мянган доллар амласан гэнэ.
 
 
Аллагыг эртнээс төлөвлөж гүйцэтгэсэн байна.Цэргийн цагдаагийн офицер Сержиу Морейра Филья нь элчингийн эхнэртэй янаг амрагийн харьцаатай байснаа хүлээсэн ч биеэ хамгаалах гэж элчингийн аминд хүрсэн гэж мэдүүлжээ. Хэрэг явдал элчингийн гэрт нь гарчээ. Эхнэртэй нь нууц амрагийн харьцаатай болохыг мэдмэгц элчин сайд бразили офицерийг хөнөөх гэж дайрсан гэнэ. Харин мөрдөгчид үүнд итгэхгүй байгаа аж. 29 настай офицер нь 59 настай элчин сайдаас биеийн хүчний хувьд хамаагүй илүү. Харин эхнэр Франсуаза нь нөхрөө алуулсныг маргааш нь буйдан дээр гарсан цусны толбоноос олж мэджээ. Мөн нөхрөө алуулах захиалга өгөөгүй, харин ч олон жилийн турш нөхөрдөө зодуулж ирсэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр Рио хотын ядуучуудын хорооллоос гаралтай агаад аз тохиож гадаадын элчин сайдын эхнэр болжээ. Гэсэн ч сүүлийн гурван жилийн турш өөрөөсөө олон насаар дүү цагдаагийн офицертай нууц амрагийн харьцаатай байсан байна. 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших