Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимэгээд 24 жилийн ял оноолоо
Нийтэлсэн: 2016-12-27 05:48:21
С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноож онц аюултай хэрэгтэнд тооцов. Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн яллагдагч нарт төлөвлөсөн ялын дүгнэлтийг танилцууллаа. Тодруулбал, яллагдагч Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, Т.Чимэгээд 24 жилийн ял оноож онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор боллоо. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарын ялын 23 жилийг онц чанга дэглэмтэй хорих ангид 2 жилийг гянданд, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлхээр боллоо. Мөн тэднийг бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзлээ.
