Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүхийн фракцын дотоод зөрчил Л.Оюун-Эрдэнээр илэрлээ /бичлэг/

Нийтэлсэн: 2016-12-23 04:56:22

Морь уядаггүй ч адуунд хайртай шадар сайд У.Хүрэлсүхийн гэх фракцид хагарал гарчээ. “Шанааддаг” шадар сайдын “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэсэн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг яст мэлхий шиг удаан ажиллаж байна хэмээн шүүмжиллээ. Уг нь шадар сайдын эрхлэх хүрээний асуудал болох онцгой байдал, мэргэжлийн хяналт зэргийг шүүмжлэх нь хориотой байсан. Манай сайтад Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудлыг бичлээ хэмээн дарамт ирж байсан. Учир нь энэ нь шадар сайдын эрхлэх ажилд харьяалагддаг гэнэ. Гэтэл энэ хорио чуулганы танхимд хүртэл алдагджээ. Шадар сайд У.Хүрэлсүхийн итгэлт хүн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энгэр заамаа зайдгайлж байгаад намынхаа бас “мэргэжлийн” гэх Засгийн газрыг  мөнгө зарах, бүтэц данхайлгахаас өөр зүйлс ярихаа болилоо хэмээн зад шүүмжиллээ.

 Түүний хэлсэн үгийг товчилбол :

- 2017 оны 3-р сард 580 сая ам.долларын зээлээ яаж төлөх юм. Дампуурал буюу дефольт руу явлаа. Яаж төлөх, ямар шийдэл байгааг хэн ч ярихгүй байна. Депольт болвол 70 жилийн дараа л гарна.
- Монгол Улсын жилийн орлого 5 их наяд төгрөг. Харин Хөгжлийн банкны зээл мөн адил хэмжээтэй.Гэтэл бид энэ банкны зээлийн 70 хувийг эргэн төлөгдөх нөхцөлгүй гэж дүгнэлээ
- Ийм байхад гадаад бонд босгоод хэн авах юм бэ?
- Оюутолгой, Тавантолгойн ордыг Засгийн газар бие даан шийдэх нь буруу. УИХ оролцох ёстой
- Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч 3 хариуцлагагүй байна
Ийнхүү мэргэжлийн гэх Засгийн газар чадамжгүй болсоныг намых нь залуучууд дэгдээгээд эхэллээ. Намынхаа Засгийн газрыг шүүмжлэх эрх зөвхөн Ц.Нямдорж нарын архагуудад харьялагдаж ирсэн бол өдгөө залуус нь шүүмжилдэг болжээ. НАМЗХ-ын шатаар намын элит давхаргад орсон Л.Оюун-Эрдэнэ хүртэл Засгийн газраа шүүмжилдэг болжээ. Хэрвээ Ерөнхий сайд унавал шадар сайд дагаад унана.
 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших