Хятад эр 25 жилийн турш байлдааны гар бөмбөгөөр хушга хагалж идэж байжээ
Нийтэлсэн: 2016-12-23 01:25:54
Шаньси мужийн нэгэн тосгоны Шань гэдэг хижээл эр 25 жилийн турш байлдааны гар бөмбөгөөр самар хушга хагалж идэж байснаа саяхан мэджээ. Тэрээр 1991 онд талбайгаа хагалж байгаад гар бөмбөг олохдоо байлдааны зориулалттай тэсрэх авултай зэвсэг гэдгийг нь огт мэдээгүй гэнэ. Харин ч гэртээ авчираад хушга самар хагалдаг багаж болгон ашиглаж иржээ. Саяхан түүнийг гар бөмбөгөөр хушга хагалан идэж байгааг тохиолдлоор харсан сонор сэрэмжтэй иргэн цагдаад мэдэгджээ. Цагдаа нар гар бөмбөгийг хураан авч Жанийг бодлогогүй зүйл хийсэн хэмээн бутуутгажээ. Гар бөмбөгийг шалгахад тэсрэх аюултай хэвээрээ байсан нь агаад энэ олон жилд тэсрээгүй нь гайхал төрүүлжээ. Харин Жань “багажаа” хушга хагалахад яг таарсан сайхан эд гэж мэдүүлсэн байна.
НУУЦ.мн