Улирч буй он нь хүмүүсийн гэрэл гэгээтэй аз жаргалтай ирээдүйд итгэх итгэлийг бөхөөсөн үйл явдлаар дүүрэн өнгөрч байна. Гэхдээ доор өгүүлэх үйлс та бидний хүний сайхан сэтгэл, буян нигүүлсэлд итгэл итгэлийг сэргээх буй заа...
Хоёр настай охин амийг нь аварсан цагдаагаа урьж цайгаар дайлжээ.
Энэ эр дайны хөлд нэрвэгдсэн Алеппод өдөр бүр эздээсээ төөрсөн, хаягдсан муурнуудыг хооллож байжээ.
Дани эмэгтэй Нигерид эцэг эхдээ хаягдан гудамжинд өлбөрч туйлдаж үхэхийн даваан дээр байсан бяцхан хүүг олж авран өсгөж байна.
Хятадад нохойн махны баярын нядалгаанд бэлтгэгдсэн мянган нохойг аварсан энэ залуу дараа нь зэрлэгээр зодуулсан.
Дрю Бродерик гэдэг энэ эр орон гэргүй хүмүүсд зориулсан явуулын халуун усны үйлчилгээг бүтэн жил ажиллуулж байна. Ирэх жил ч үргэлжлүүлэх гэнэ.
12 настай хүү хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулан энэ олон тоглоомыг ганцаараа хийжээ.
Алдарт боскчин Мэнни Пакьяа орон гэргүй хүмүүсд зориулан мянган байртай орон сууцны бүхэл бүтэн хороолол бариулсан.
Онгоцны үйлчлэгч герман бүсгүй өөрийг нь ирэх бүрийд нисэх онгоцны буудалд хүлээдэг аргентин Хачикогоо авч нутаг буцжээ.
Ганц бие настай багшийн байшинг хөршүүд нь нийлж засаж өгчээ.
Найман настай Томас Мур химийн эмчилгээний улмаас үсээ хусуулсан хүүхдүүдэд хиймэл үс хийж өгөхийн тулд үсээ хоёр жил ургуулсан. Энэ жил тайрч хоёр хиймэл үс бэлдэж өгсөн.
Марафоны гүйгч Говийн марафоны турш дагаж гүйсэн нохойг авах гэж буцаж ирээд хайсаар байгаад олжээ.
Цагдаагийн машинд нэгэн шувуу үүрээ зассанд дээр нь шүхэр тавьж өгч хамгаалжээ. Мөн дэгдээхэйнүүд нь өсөж нисэн одтол уг машиныг албанаас “чөлөөлсөн”.
Риогийн Олимпийн үеэр Шинэ Зеландын гүйгч гэмтсэн өрсөлдөгчиддөө туслахын тулд гүйлтээ зогсоосон.
Хүнд хэлбэрийн аутизмтай хүү зөвхөн нэг төрлийн аягаар л уудаг байжээ. Гэтэл үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлээ зогсоожээ. Харин хүүгийн тухай мэдсэний дараа үйлдвэрлэлээ сэргээн зөвхөн түүнд зориулан 500 ширхэгийг хийж бэлэглэсэн.
Канадад замын цас цэвэрлэж байгаа тэргэнцэртэй хүнд хүүхдүүд сайн дураараа тусалжээ.
Энэ үсчний газар ном уншиж өгсөн хүүхдүүдийн үсийг үнэгүй засаж өгдөг.
Энэ коллеж комоос гарсан оюутандаа зориулан төгсөлтийн диплом гардуулах ёслолыг ахиж хийсэн.
Таван настай охиныг өргөж авах шүүх хуралд өргөмөл эцэг эхийн талынхан бүгд Диснэйн гүнж ханхүүгийн хувцастай иржээ.
Дуудлагаар ирсэн цагдаа нар ганцаардалд орсон хөгшин хосод хоол хийж өгөөд явжээ.
Аутизмтай охины 18 насны төрсөн өдрөөр уригдсан зочдоос нь хэн ч ирсэнгүй. Ээж нь энэ тухай цахимд бичсэний дараа маргааш нь 10 мянга гаруй баярын ил захидал, бэлэг хүлээж авчээ. НАСА-гаас хүүхэлдэй ирсэн бол Афганистанд байлдаж байгаа цэргүүд хүртэл бэлэг явуулжээ.
Техасын нэгэн зоогийн газрын ирланд зөөгчийг сүүлийн хоёр жил гэртээ харьж чадаагүй гэдгийг тохиолдлоор мэдсэн үйлчлүүлэгч нь замын зардалдаа нэмэрлэ гээд 750 долларын цайны мөнгө өгчээ.
Багш бүсгүй хуримандаа Дауны өвчтэй бүх шавь нараа урьжээ.
Месси фэн афган хүүтэйгээ уулзжээ.
Калифорний эмэгтэй ядуу хүмүүсд зориулсан энэ хайрцагаа бүтэн жилийн турш өглөө бүр дүүргэж байна.
86 настай өвгөн дутуу төрсөн хүүхдүүдэд зориулан 500 малгай нэхжээ.
Филиппинд амьдардаг буддын шажинт энэ эр өдөр бүр 70 золбин нохой хооллодог.
Тэнэмэл тай эр үйлдвэрийн эзний гээсэн дүүрэн мөнгөтэй түрүүвчийг олж буцааж өгөөд үйлдвэрт нь ажилд орж байртай болжээ.
Халуун өдөр машинд түгжигдэж бүтэж үхэхийн даваан дээр байсан нохойг аврахын тулд цонхыг нь хага цохижээ.
Индиана мужийн барилгын даамал Жэйсон Хэнни барьж байгаа барилгых нь хажууд байгаа хүүхдийн эмнэлгийн өвчтөн хүүхдүүдийг хөгжөөж зугаацуулахын тулд Уоллигийн цаасан дүрийг өдөр бүр барилгынхаа хаа нэгтээ нуудаг. Өвчтөн хүүхдүүд олох гэж ихэд хөгжилддөг байжээ.
Таван настай охин усан сандаа сэлж байхдаа гэнэт ухаан алдаж живж байсан ээжийнхээ амийг аварчээ.
NUUTS.mn