Нууц мэдээллийн уурхай

Хятадын “цагтай”,”цаггүй” хоёр авилгачны баригдсан хөгжилтэй түүхээс...

Нийтэлсэн: 2016-12-21 04:05:24

Энэ хэрэг явдал 2012 онд Шаньси хотод гарсан томоохон ослоос эхэлсэн. 36 хүн амиа алдсан аймшигт зам тээврийн ослын газарт инээмсэглэн зогсож байгаа түшмэлийн зураг хэвлэлээр цацагдсан даруйдаа шуугиан тарьжээ.

Үхэл аймшиг нүүрлэсэн газарт инээд алдан зогсох түшмэл тэр дороо л олны анхааралд өртсөн. “Би угаасаа л байнга инээмсэглэж явдаг хүн” тайлбарласан түшмэлийг олон нийтийн идэвхитүүд сонирхон эхэлсэн байна. Ердөө хэдхэн хоногийн дараа инээмсэглэгч түшмэл гуай дэлхийн алдартай брэнд цагны хоббитон болох нь тогтоогджээ. Хэвлэл цахимаар түүний энд тэнд зүүж явахдаа авахуулсан 12 алдартай брэнд цагных нь бүхэл бүтэн зургын цомог цацагдсан.

Тэрээр 1500-70 мянга хүртэлхи  долларын үнэтэй цаг зүүдэг нь жирийн түшмэлийн хувьд байж боломгүй их мөнгө байлаа. Мөн бусад үнэт эдлэлүүд нь илэрчээ.

Инээмсэглэгч  түшмэл бүх брэнд цагаа хууль ёсны орлогоороо худалдаж авсан гэж мэдүүлсэн ч хуулийн байгууллага шалгалтаа эхлүүлэн авлигал авдаг болохыг нь тогтоожээ. Шүүх цагны хорхойтой түшмэлд 12 жилийн хорих ял оноосноор тэрээр авлигалын түүхэнд “цагтай авлигач” гэж оржээ.

Үүний дараагаар “цаггүй” авлигач бас тодорсон байна. Үерийн гамшгийн газар ажиллаж байгаа Хятадын Ерөнхий сайдын дэргэд зогсож байгаа цагны ором нь тод харагдсан бугуйтай түшмэлийн зураг цахимаар цацагджээ.

“Цагтай” түшмэлийн хэргийн дараа төрийн албан хаагчид ганган хээнцэр эдлэл зүүж олон нийтийн өмнө гарах нь илт цөөрсөн байлаа. Олон нийтийн идэвхитнүүд тэр дороо л “цаггүй” түшмэлийг судалж гарчээ. Удалгүй түүнийг бас л олон тооны үнэтэй брэнд цагтай ч түүнийгээ албан ажилдаа зүүдэггүй болохыг нь илчилсэн байна. Шүүх “цаггүй” түшмэлд найман жилийн ял оноосноор “цаггүй” авлигач хэмээн алдаршжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших