Нууц мэдээллийн уурхай

АН-ын Сонгуулийн хороо С.Чимэддоржийг хаслаа

Нийтэлсэн: 2016-12-19 02:10:16

АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж нар бүртгүүлсэн. Гэвч Намын сонгуулийн хороо нь М.Чимэддоржийг хасах шийдвэр гаргажээ. Түүнийг долоо хоногийн дотор 200 сая төгрөгөө бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар хассан байна. Уг нь М.Чимэддорж Намын сонгуулийн хороондоо хүсэлт гаргасан юм. Хүсэлтдээ “Намын сонгуулийн хорооноос баталсан сонгуулийн журамд заасан сонгууль зохион байгуулах зардлыг нэр дэвшигчид ижил тэнцүү хувааж төлөх зохицуулалтыг ойлгож байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 17-ны 16:00 цагаас өмнө сонгуулийн зардлын өөрт ногдох хэсэг болох 200 сая төгрөгийг намын дансанд тушааж амжихааргүй байна. Тиймээс сонгуулийн зардлын 100 сая төгрөгийг арванхоёрдугаар сарын 19-ний 12:00 цагаас өмнө, үлдсэн зардлыг 2017 оны нэгдүгээр сарын 7-ноос өмнө тушаах хүсэлтэй байна” гэсэн байв. Гэсэн хэдий ч Намын сонгуулийн хороо нь өчигдөр хуралдаад түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргажээ.

АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбус төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. Гэвч нэр дэвшигч М.Чимэддорж намын даргын сунгаанаас хасагдсанаар бусад нэр дэвшигчийн төлөх мөнгө нэмэгдэж байна. Тодруулбал, 40 саяар нэмэгдэж, нэг нэр дэвшигч 240 сая төгрөг төлөхөөр болов. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших