Вьетнамын дайнд оролцож байсан 68 настай ахмад дайчин Мариам Бэн-Шалон өөрөөсөө бараг 50 насаар дүү дээрэмчин эрийн эрхтнээс нь тас атгаж халдлагыг нь зогсоосон тухай Daily Beast-д бичжээ. Ахмад дайчин эмгэнд эрхтнээ таслуулах шахсан залуу эр нь 100 гаруй машин хулгайлж тоносон Cut Throat Mob гэдэг гэмт бүлгийн гишүүн байсан тухай цагдаагийнхан мэдээлсэн байна. Метро буудалд буудаллахаар ирсэн Мариам болон түүний хамтран амьдрагч нар нь араас нь сэжиг бүхий машин дагаад байгааг анзаарчээ.
.jpg)
Зогсоолд машинаа тавиад багажаасаа бэйсболын цохиур гарган зэвсэглэх үед багтай дээрэмчид буудлын ажилтныг газар хэвтүүлээд авсан байхыг ажиглажээ. Мариам ямар ч эргэлзээгүйгээр дайран орж дээрэмчиний салтаанаас нь базаад авсан гэнэ.
-Би шуудхан л эрхтнээс нь базаад эргүүлсэн. Энэ мэхийг цэрэгт байхдаа сурсан юм л даа. Маш их өвтгөдөг тул базуулсан цэрэг хөдөлж ч чаддаггүй болдог юм. Би сурсан мэхээ хийгээд өнөөх дээрэмчинд хөдөлж болохгүй, хөдлөх юм бол эрхтнээсээ хагацаж насан туршдаа гуурсаар шээдэг болно шүү гэж сүртэйхэн санууллаа. Өвдсөндөө дуугарч чадахгүй болсон тэрээр толгой дохихоор нь би унагаад авсан. Гэхдээ базсанаа тавиагүй-
.jpg)
Энэ үел Мариамын хамтрагч ирж тэд дээрэмчний багийг хуу татан авчээ. Гэтэл ахин нэг машин ирж дотроос нь буутай дээрэмчид гарч ирэн агаарт буудаад нөхрийг нь суллахыг шаарджээ. Хоёр эмгэн аргагүй бууж өгөн дээрэмчнийг тавихад тэд машиндаа суугаад зугтсан байна. Удалгүй цагдаа нар ирж мэдүүлэг авч дээрмчний гадаад төрхийг нь тодруулаад хэн болохыг нь тогтоожээ. Эмгэнд “тамсөгдүүлсэн” дээрэмчин нь Cut Throat Mob бүлэглэлийх болж таарчээ. Дашрамд дурдахад Мариам нь ижил хүйстэн агаад хамтран амьдрагчтайгаа 23 жил амьдарч байгаа гэнэ. Вьетнамын дайнд оролцсон түүнийг ижил хүйстэн гэдгээ зарласаных нь дараа 1976 онд цэргээс халжээ. Харин Мариам шүүхдсээр 1988 онд армид буцаж орон Америкийн зэвсэгт хүчинд алба хаасан анхны ижил хүйстэн эмэгтэй болж байжээ.
NUUTS.mn