Нууц мэдээллийн уурхай

Гучин жилээс хоцрогсдыг “Мөнгөн шөнө” хүлээн авна

Нийтэлсэн: 2016-12-15 23:06:37

 

Поп хатагтайн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ганган гацуураа засч, гял цал даашинзаа зэхээд хамгийн тансаг үдэш хэзээ, хаана тохиох вэ гэж эрэл сурал болж байгаа бол МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” live concert мөдхөн болох гэж байна. Хамгийн гол нь ердөө 100-хан хүнд, их хотын номер нэг ресторанд үнэнч фэнүүдээ хүлээн авч, үе үеийн хит дуунуудаа чанх дэргэд нь дуулах гэнэ. Шинэ жилийн дууны “Хатан хаан”-аар өргөмжлөгдөж, бүр титэм хүртэл зүүгээд амжсан поп хатагтай гурав дахь жилдээ фэнүүдийнхээ хамт “Мөнгө шөнө”-ийг үдэж, мөрөөдлийг нь биелүүлэхээр зэхэж байгаа аж. Ялангуяа 30 жилийн ойн тоглолт нь ганцхан өдөр тохиож, билет нь ёстой л картын барааны үеийг санагдуулам оочер үүсгэснийг хэлэх үү, хаалганы гадна үлдсэн үзэгчдийнх нь гомдол энэ удаа гарцаагүй тайлагдах бололтой.  Шинэ жилийн баярыг найз нөхөд, фракцаараа тэмдэглэдэг ноёд, хатагтай нарын хувьд энэ тоглолт тун аятайхан боломж юм. Амт чанартай оройн зоог, дотор халууцуулах халуун вино, оргилуун дарс гээд баярын ширээнд байж болох бүхнийг  “Мөнгөн шөнө” live concert бүрдүүлэх аж. Нэмж дурдахад тасалбарын үнэ 240 мянган төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн үзэгчид нь ч хэдийнэ хүлээлттэй болж, хэдэн сарын өмнөөс хувцас гоёлоо бэлдээд тун ач холбогдол өгч байгаа юм билээ.
 
За тэгээд бодол шулуудаж, болзоо товлохоор шийдсэн бол 2016 оны 12 дугаар сарын 18-ны 17.00 цагт Central Tower-ын “Monet” ресторанд поп хатагтай бөөн бөөн гэнэтийн бэлэгтэйгээр таныг угтах нь. Таатай мэдрэмж гэвэл үүнийг л хэлнэ байх.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших