Нууц мэдээллийн уурхай

“Жинлиань”-ний Д.Лхагвасүрэн нар нь эмэгтэй шийдвэр гүйцэтгэгчийг жалга руу түлхэж унагажээ

Нийтэлсэн: 2016-12-13 23:34:17

 

“Монголболгар гео” гэдэг мөнхийн гэдэг хэрүүлтэй компани байна. Алтны хэдэн уурхайтай, уурхайгаас нь гарах алтны хэмжээ нь нэмэгдэх тусам зөрчил тэмцэл нь улам хурцдаж сүүлдээ үүргээ гүйцэтгэж байсан төрийн албан хаагч хүртэл хэлмэгдэх хэмжээнд очжээ. Энэ компани нь “Жинлиань”-ний захирал Д.Лхагвасүрэн болон Л.Пүрэвгял гэсэн хоорондоо хонь чоно болсон хоёр удирдлагатай. Тэдний “Монголболгар гео”-гийн 50 хувийг булаацалдсан хэрэг зарга шүүх цагдаагийн явдал нь тоолохын аргагүй олон. Гол хэрүүл нь Баянхонгор аймгийн Галуут суманд орших ихээхэн алтны нөөцтэй Дөвөнтын уурхайгаас  болдог. Одоогоор Л.Пүрэвгял нь энэ уурхайд эзэн суусан. Ажлаа авангуутаа эсрэг талын гэх 30 гаруй ажилтныг халсан нь тухай үед шуугиан дэгдэж байсан. Тэдний хооронд бие биерүүгээ дайрах довтлох , хамгаалалтын алба ашиглах, хөөж туух хаалга үүд эвдэх гэх мэт тулаан нь байнга л гардаг хэвийн үзэгдэл болсон. Харин энэ удаад хоёр талын эмэгтэйчүүд нь хүч үзсэн агаад эрчүүд нь хараад зогсож байжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч эмэгтэй бас өртсөн байна. Хэрэг явдал “Монголболгар гео”-гийн 50 хувийг эзэмшигч гэх Л.Пүрэвгял нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24004-р захирамж хэрэгжихгүй байна, өөрийгөө компаний тал хувийг худалдан авсан гэж зарладаг . Лхагвасүрэн нарын хүмүүс нь уурхайд очиж 3-р үйлдвэр шинээр байгуулан ажиллаж байна” гэх гомдлыг Баянхонгор аймгийн шийдвэр гүйцэтгэхэд гаргажээ. Үүний дагуу тасгийн дарга Б.Бурмаа, 14-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Нандинцэцэг, 16-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Цэцэгмаа, хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй очсон. Мөн Монголболгар гео”-ын дэд захирал Б.Мөнхцэцэг, уурхайн дарга Саранцэцэг болон Л.Пүрэвгялын баруун гар гэгддэг Ж.Пүрвээ гээд дандаа эмэгтэйчүүд явжээ. Харин тэднийг уурхайд “Жинлиань”-ний Д.Лхагвасүрэн, эрэгтэй ажилчид нь болон эр хүнээс дутахгүй “тулаанч” эмэгтэйчүүд нь хүлээж байсан байна. Болсон явдлын тухай шийдвэр гүйцэтгэгчид “...биднийг очиход кемпэд “Жинлиан”-ы захирал Д.Лхагвасүрэн байсан. 24004 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг уурхайн талбайд нэвтрэхгүй байхыг даалгасан тул “та яагаад энд ирсэн байгаа юм бэ ?, таныг энд байхыг хориглосон байгаа шүү дээ” гэхэд Д.Лхагвасүрэн нь “би ажилчидынхаа хоол хүнсийг авчирч өгсөн юм” гэсэн.  Тэд 3-р үйлдвэр нээж ажиллуулахаар бэлтгэл ажлыг нь хийж байсан учраас дээрх үйл ажиллагааг зогсоох, нөгөөтэйгүүр төлбөр гаргуулах гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зорилгоор эксковаторыг битүүмжлэх гэхэд Лхагвасүрэн болон тэнд байсан ажилчид эсэргүүцээд манай шийдвэр гүйцэтгэгч Должинсүрэнг түлхэж жалга руу унагаасан. Эксковатор руу очиж битүүмжлэн лацдах гэхэд Д.Баянаа гэдэг эмэгтэй хоёр гараа алдалчихаад ойртуулахгүй  “та нар яахаараа бусдын захиалгаар явж байдаг юм бэ, чамд лацдуудахгүй” гэсэн. Энэ үед Ж.Пүрвээ гэдэг эмэгтэй “чи наад хүнээ  ажлыг нь хийлгээч ээ, төрийн алба хаагч ажлаа хийх гэж байхад хориглоод байж болохгүй” гэхэд Баянаа “хуц, солиор” гэж хэрэлдэж байснаа зүүн гараараа Пүрвээ гуайн баруун талын хацар руу тас хийтэл алгадчихсан” гэжээ. Уурлаж догширсон эмэгтэй өөр нэг эмэгтэйгээ ёстой үсэртэл нь алгадсан байна. Дараа нь “жаахан хийтэй алгадчихсан юм” хэмээн хүлээн зөвшөөрчээ. Алгадуулсан эмэгтэй гуйваад унах шахахад шийдвэр гүйцэтгэгч түшиж авчээ. Толгой нь эргээд дотор муухайраад байна гэсэн тул яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлэхэд цусны даралт нь ихэссэн гэжээ. Тархи нь хөдөлсөн тул толгойгоо бариулжээ.  “Монголболгар гео”-гийн хоёр удирдлага хоюулаа тус тусдаа гүйцэтгэх захиралтай аж. Эсрэг талын эмэгтэйгээ алгадсан Баянаа нь өөрийн талын захирал  Ц.Баянмөнхдөө болсон явдлыг өөрөөр тайлбарлажээ. Гүйцэтгэх захирал “...Манай үйл ажиллагааг 2013 оноос эхлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний хэргийн маргаан дээр шүүхийн шийдвэрээр байнга лацдаж байгаа. Учир нь Пүрэвгял, Пүрвээ гэдэг хүмүүс компаний 50 хувийг авах гээд хууль бусаар дайрч давшлан шүүхийн шийдвэр гаргуулчихаад байдаг юм. Тэд манай уурхай руу байнга очиж хэрүүл маргаан үүсгэдэг бөгөөд намайг эзгүйд Пүрвээ гэдэг хүн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдыг авчран уурхайн эксковаторыг битүүмжлэх гэсэн байсан. Тэр үед Пүрвээ нь уурхайн ажилтан Д.Баянааг хэл амаар доромжилж байгаад алгадуулсан байсан. Баянаа надад хэлэхдээ намайг Пүрвээ нь “нинжа авгай, энийг гавла, баривчил” гээд байхаар нь би алгадсан гэж байсан...” гэжээ. Ийнхүү Л.Пүрэвгялын талын эмэгтэйг Д.Лхагвасүрэнгийн талын эмэгтэй тархийг нь хөдөлтөл алгаджээ. Пүрэвээ нь Л.Пүрэвгялын нягтлан бодохоор ажиллаж байсан гэнэ. Харин түүний мэдүүлснээр “Баянаа нь өөрийгөө 50 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг “Жиньлиан”-ы  Лхагвасүрэнг дагаад өөрийгөө “Монголболгар гео” компаний  ажилчин гэж хуурамч баримт бүрдүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын үйл ажиллагаанд байнга саад учруулж байдаг. Хууль бусаар ирсэн хэдэн ажилчин нь Лхагвасүрэн, Баянмөнх, Батбаяр нарын зааварчилгаагаар, өдөөн турхирснаар нь шийдвэр гүйцэтгэгч нарыг эсэргүүцдэг, үйл ажиллагаанд нь саад хийдэг, битүүмжилсэн эд хөрөнгийн лацыг дур мэдэн авдаг. Биднийг очихоор эсэн бусын гудамжны золбин хараалаар хараадаг хүмүүсийн нэг бол Баянаа” гэжээ. Энэ явдлаас ихээхэн ноцтой нь өөрийг нь уурхайд нэвтрэхийг нь хориглосон шүүгчийн захирамжийг үл хүндэтгэж үл тоосон Д.Лхагвасүрэн аж. Түүгээр ч барахгүй шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад хийж жалга руу түлхэн унагахад нь оролцсон байж магадгүй байна. Ийнхүү алтны төлөөх тэмцэлдээ хоёр захирлын аль аль нь улайрчээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших