Нууц мэдээллийн уурхай

Ж.Батзандан : Хаа сайгүй архи зардаг Г.Батхүү шиг хүн намын дарга болох нь...

Нийтэлсэн: 2016-12-13 05:59:42

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд өөрийнхөө өрөөнд хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн АН-ын Их хуралтай холбоотой болон тус намын даргад нэр дэвшигч ямар шаардлага хангах ёстой болсон талаар мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр АН-ын дотоод сонгууль зохион байгуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулагджээ. Харин тус хорооноос АН-ын даргад нэр дэвшихээр горилж буй хүн сонгууль зохион байгуулах нийт зардлын 10 хувийг хувиасаа гарган намынхаа дансанд дэнчин болгож байршуулах аж. АН-ын даргын сонгуулийн зардалд нийт 2.5-2.8 тэрбум төгрөг шаардагдана гэж сонгууль зохион байгуулах хорооноос санал гаргажээ. Тэгэхээр хэрвээ АН-ын даргад нэр дэвшихээр бол доод тал нь 250 сая төгрөгийн дэнчин тавих ёстой аж. Энэ мөнгө 500 сая төгрөг болтлоо өсөж магадгүйг мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцолж хэллээ. Түүнээс гадна АН-д элсээд таваас доошгүй жил болж байгаа тус намын гишүүн хүн л даргын марафонд оролцох эрхтэй юм байна. Тэрээр "АН-ын дотоод асуудлыг ярьлаа гэж зарим хүн уурлах байх. Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. Дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байна. Дээрээс нь улсын сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй. Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж болж байна. Дээрээс нь дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байгааг хэлье. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Үүнээс салах ёстой. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй" гэсэн юм.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших