“Өнөр бүл” буюу модон ширээтэй хүүхдүүдийн мебель ширээтэй захирлууд
Нийтэлсэн: 2016-12-13 02:18:44

Хэдхэн сарын өмнө “Хүүхдийн” гэдэг нэрээрээ алдаршсан Нарантуяа гэдэг даргын тансаг офис шуугиан тарьж байлаа. Тэгвэл “Өнөр бүл” хүүхэд асрах төвийн захирлуудын тансаг ширэ сандлын дэргэд хүүхдүүдийнх нь хэрэглэдэг модон ширээ сандал үнэхээр өрөвдөлтэй, тэнгэр газар шиг ялгаатай гэнэ.

Энэ мэт шударга бус байдлыг нь шүүмжилсэн мэргэжлийн багш нар нь дарамт шахалтыг даалгүй түрүүчээсээ ажлаасаа гарч байна. Бодит байдлыг нь харуулсан зураг ч цахимаар цацагджээ.

“Өнөр бүл” нь 156 хүүхэдтэй ч 136 албан хаагчтай гэнэ. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг юм болж. Хүүхэдтэй ажилласан туршлагатай, мэргэжлийн багш нар нүдний гэм болжээ. Захиргааны ажилтнууд өрөө бүрдээ хамгийн сүүлийн үеийн компьютертэй бол хүүхдүүдэд зориулсан мэдээлэл зүйн танхимд нь 156 хүүхдийн дунд ердөө хоёрхон компьютертэй гэнэ.
