Нууц мэдээллийн уурхай

Ш.Сайхансамбуу сурталчилгааны самбарыг нь гэмтээсэн 16-тай хөвгүүдийг уучлаач...

Нийтэлсэн: 2016-12-12 01:50:33

Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу ТТЭН-аас төрсөн нутаг Завхан аймгийнхаа 18-т тойрогт нэр дэвшээд унасан. Тэр тойрогт төрсөн дүү нь ч нэр дэвшээд бас л унасан. Сонгуульд өвдөг шороодогсодын хувьд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгч болдог л биз. Яван явсаар 16-17 настай хүүхдүүд сурталчилгааны самбарыг нь чулуугаар цохиж гэмтээснээс болж байгаа бололтой. Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өдгөө энэ хэрэг шүүхээр явж байна. Шүүхээс Г.Шихихутаг, О.Намжилдорж нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож, нөгөө хоёрт нь захиргааны арга хэмжээ авахаас татгалзжээ. Торгуульсан хоёр нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон, мөн ар гэр нь хөдөө малладаг тул торгуулийн хэмжээг бууруулж өгөхийг л шүүхээс хүсэж байна. Сурталчилгааны самбарыг нь чулуугаар цохиж цоолсноос болж Ш.Сайхансамбуу сонгуульд ялагдаагүй. Хэрэв ялах байсан бол гэмтсэн сурталчилгааны самбартай байтугай л ялах байсан. Иймд Дональд Трамптай олон зүйлээрээ адил Нарантуулын босс болчимгүй хөвгүүдийг уучилбал тэдний торгуулийн хэмжээ багасах юм байна. 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших