Англи танхайрагч цагдааг шанаадаад Усайн Болтын хурдаар зугтаажээ /бичлэг, сургамжтай/
Нийтэлсэн: 2016-12-10 12:05:48
.jpg)
Оксфордын шүүх Демитре Кларк-Оливер гэдэг танхай эрд цагдаагийн офицерийг шанаадаад зугтаасан үйлдэлд нь хоёр жилийн хорих ял оноожээ. Гудамжинд танхайрч зодоон цохион үүсгэсэн хэргээр хэсэг залуусыг баривчилжээ. Хэдийгээр Демитрег баривчлаагүй ч тэрээр баригдсан найзаа өмөөрч цагдаагийн машин луу очжээ. Улмаар маргаан үүсгэн машины хаалга онгойлгож байсан ази гаралтай цагдааг Цег шанаадаад олимпийн аварга Усайн Болт ч магтам хурдаар зугтаасан байна.
.jpg)
Түүний араас ганцхан цагдаа хөөжээ.
.jpg)
Сум шиг хурдалсан танхайрагч ганцхан цагдаа хөөж байгааг анзаараад зодолдохоор өрөлт авсан ч нулимс асгаруулагчаар шүршүүлээд газар дээрээ унаж баригдсан байна.
.jpg)
Танхай залууд цохиулсан цагдаа мэс засал хийлгэжээ.
НУУЦ.мн
