Нууц мэдээллийн уурхай

Р.Нямдорж : А.Сүхбат,дэд хурандаа Эрдэнэбат нар хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу

Нийтэлсэн: 2016-12-09 07:08:02

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит “Их эе” хурал хуралдана, хуралдахгүй гэх маргаан үргэлжилсээр байна.  УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хүмүүс мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийж  уг хурал товлосон хугацаандаа болно гэж мэдэгдсэн. Ингэхдээ Р.Нямдорж гэдэг хүн бөхийн холбоог 26 жил хууль бусаар толгойлж байгаа явдлыг уг  хурлаар таслан зогсооно хэмээн мэдээлсэн билээ. Харин нөгөө талд Р.Нямдорж  “Их эе” хурал болохгүй гэх мэдэгдлийг гаргаж, бөхчүүдэд тараагаад байсан юм. Тэрбээр өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийж, уг хурлыг хууль бус хэмээн мэдэгдлээ. Р.Нямдорж хэлэхдээ  “Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  “Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” гэв.

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших