Нууц мэдээллийн уурхай

Ямандаг болон Доржшүгдэнгийн авшиг соёрхоно

Нийтэлсэн: 2016-12-09 05:56:26

 

 
Дэлгэрийн Чойрийн хийдийн хамба лам Зава Дамдин Ринбүчи сүсэгтэн олондоо Гагц баатар Ямандагийн авшиг болон Очирын хүчит Дорж Шүгдэнгийн авшиг соёрхох гэж байна. Авшиг соёрхох арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний ням гаригт Буянт-Ухаа Спорт цогцолборт болох юм. Монгол хувилгаан Зава Дамдин Ринбүчи сүсэгтэн олонд бие дааж ном тавиад таван жил болж буй. Тэрбээр энэ удаа лам багш нарынхаа захиж үлдээсэн ном судар горим дэгийн дагуу нууц тарнийн авшиг тавих гэж байгаа аж. Ямандаг бурхан бол санскритаар нэрлэсэн нэр бөгөөд төвдөөр Жигжид, Монголоор бол Цогт-Очироор аюулган үйлдэгч бурхан юм. Аюулган үйлдэгч гэдэг нь хүмүүний муу нисванисийн сэтгэл аливаа харшлахуйн шалтгаан, орчлонд байгаа хэрүүл тэмцэл хямралыг аюулган үйлдэх аж. Нэг үгээр, аливаа бодгалийн дотор байгаа муу, цөвтэй сэтгэл, цөвүүн цагийн хямрал тэмцлийг айлгана гэсэн утгатай нууц тарнийн тангаргийн бурхан.Муу муухай зүйлс их дэлгэрч буй үед Ямандаг бурхныг бясалгал бүтээл болгож чадсан хүн аюул заналд өртөхгүй, ямар ч нийгэм, ард түмэн, улс төрийн дунд өөрийгөө авч явах чадалтай болдог ажээ. Харин Очирын хүчит Доржшүгдэн нь шарын шашны буюу гэлэгваагийн шашны хамгаалагч сахиус. Гэлэгваагийн шашны судар дандарын номыг цэвэр ариун, чин шударгаар нь авч яваа эрдэмтэй мэдлэгтэй лам хувраг ард иргэд, сүсэгтэн олны оюун санааны хамгаалагч нь Доржшүгдэн сахиус юм. Оюун санааны хямралтай энэ цаг үед Зава Дамдин Ринбүчи Доржшүгдэн сахиусныхаа авшигийг анх удаа ард түмэнд зориулан тавих гэж байна. Энэ авшигийг авснаар сахиус амь мэт хамгаална гэсэн байдаг ажээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших