Нууц мэдээллийн уурхай

Трамп, Меркель, Путины хамгаалалтын албадын нууцаас...

Нийтэлсэн: 2016-12-09 01:09:03

Дональп Трампыг экс “Далайн муурнууд” хамгаалдаг

Ерөнхийлөгч болохоосоо өмнө “жирийн” тэрбумтан байхдаа ч Трамп холбооны Нууц албаны экс ажилтнууд болон Америкийн тэнгисийн цэргийн хүчний элит анги болох “Далайн муурнууд”-аас бүрдсэн тусгай хамгаалалтын албатай байсан. 1990 оноос хойш хамгаалалтын албыг нь экс “далайн муур” мөн экс Нью-Йоркын мөрдөн байцаагч Кит Шеллер удирдаж байна.

Түүнийг эзэн болон эзний гэр бүлд хязгааргүй үнэнчийн дээр туршлага, ур чадвараараа одоогийн нууц албадын агентуудаас хамаагүй давуу гэдэг. Энгийн үед тун зөөлөн эелдэг хүн ч ажил дээрээ хатуу өршөөлгүйн дээр хурдтай ажиллагаагаараа алдаршсан. 2007 онд эзэнд нь халдах гэсэн мэргэжлийн зодоонч бөх Винс Макмэнийг дор нь номхруулж анх олны хараанд өртсөн.

Сүүлийн үед Трампын цагаачлалын бодлогийг эсэргүүцэгчдийг хашраахдаа сурамгай болсон гэнэ. 

Барак Обама Холбооны Нууц албадаа төдийлэн итгэж байгаагүй
 
Холбооны Нууц алба нь ерөнхийлөгчийг хамгаалахаас гадна бас нэгэн хачирхалтай гэмээр үүрэг хүлээдэг нь хуурамч мөнгөний хэргийг давхар хариуцдаг. Оросын ижил төстай байгууллагаас эрс ялгаатай нь өөрийн үйл ажиллагааг нууцалдаггүй. Бүр албаны вэб сайттай. Түүнд нь бичсэнээр 3200 тусгай ажилтан, 1300 мэргэжлийн хамгаалагч болон туслах зэрэглэлийн 2000 ажилтантай.  Обамо ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг өргөөгүй байхдаа л хамгаалалтын албаны асуудлыг барьж авсан гэдэг. Энэ нь нэг талаараа эхнэр Мишелээ тайтгаруулах арга нь байжээ.
 
 
Учир нь анхны хар арьст ерөнхийлөгчийн хувьд амь насанд нь заавал халдана хэмээн эхнэр нь Обамогийн өмнөөс айсаар ирсэн. Мөн гэр бүлийг нь ч зүгээр байлгахгүй гэж сануулдаг байжээ. Энэ нь үнэний талтай. Нууц албадын удирдлагын дараа нь баталснаар Обамо  хамгийн өндөр эрсдэлтэй хамгаалалтын обьект байсан гэдэг. Ерөнхийлөгчийн хамгаалалтын байнга шинэ техник технологи буу зэвсэг, техник хэрэгсэлийн хангалт авч байдаг. Обамо 20 смын зузаантай ган төмрөн хаалгатай “кадиллак”-аар явдаг.
 
 
Ерөнхийлөгч байхдаа халдлага үйлдэгчдийг төөрөгдүүлэх гэж дууриамал хувилбарыг нь хийлгэсэн. Хэдийгээр техник хэрэгслийн хангамж сайтай ч хамгаалалтын алба нь “хүний хүчин зүйлээс” болж байнга хэл аманд ордог.гэж  байдаг. 2012 онд Колумбид болсон Америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хамгаалагчид нь буудалдаа бие үнэлэгч дуудан архидан цэнгэж бүр хар тамхи ч татсан гэдэг. Энэ шуугиан дэгдмэгц галзууртлаа уурласан Обамо нэр хөөдөгчдийг бүгдийг нь халаад хамгаалалтын албандаа “цэвэрлэгээ” хийсэн. Цэвэрлэгээгээ хэтрүүлээд албаны даргаар эмэгтэй хүн тавьсан биш байдал улам дордсон. Хавар нь Холландад айлчилж байхад нь нэг хамгаалагч нь буудлаар согтуу дүвчигнэж бусад нь ердөө хараад зогсож байсан хэрэг гарсан. Намар нь хутга барьсан эр Цагаан ордоны хашааг зүгээр л даваад ороод ирсэн.
 
 
Тухайн өдөр гэмтлийн улмаас дохиолол нь ажиллагаагүй болсон, ордны хамгаалалтанд эмэгтэй хамгаалагч гарч байсан нь таарсан. Хутгатай эр эмэгтэй хамгаалагчийг “айлгаж” хөөгөөд хүлээн авалтын танхимд орох үед нь ажлаасаа бууж явсан эрэгтэй хамгаалагч зогсоосон. Энэ явдлын дараа л Обамо хамгаалалтын албаны эмэгтэй даргаа халсан. 
 
Путиныг нууцлаг ФСО хамгаалдаг
 
Төрийн тэргүүнээ хамгаалдаг Холбооны хамгаалалтын алба /Федеральная служба охраны/ нь дэлхийн хамгийн хүчирхэг бас нууцлаг нууц албадын нэг. Мөн хязгааргүй эрх мэдэлтэйгээрээ алдартай. Ельцины хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан Александр Коржаковын баталснаар Путины үед ФСО-гийн ажилтнуудын тоо 50 мянга хүртлээ өссөн гэнэ. ФСО-гийн агент нь ямар зөвшөөрөлгүйгээр яриа сонсох чагнах, захидал харилцааг шалгах, баривчлах саатуулах, эд хөрөнгө хураах, машин унаа холбооны хэргэсэл дайчлах эрхтэй.
 
 
Төрийн гол чухал яамд оршдог Москвагийн 12 гудамжийг бүрэн хянадаг. Бүх оршин суугчидад нь нэгбүрчилэн файл нээсэн байдаг. ФСО нь нэгдүгээр хүний хамгаалалтанд “дууриамал” ашигладаг Зөвлөлтийн аргыг өргөн хэрэглэдэг. Путины хоёр ч хувилбар байдаг гэлцдэг. Тэдгээрийг Чечений нутаг дэвсгэр дээгүүр нисэх, Байгаль нуурын гүнд шумбах зэрэг эрсдэлтэй ажиллагаанд ашигласан.
 
 
2012 онд Путиныг гуравдахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед ФСО амь насанд нь халдах гэж Украйнаас ирсэн чечень алан хядагчдийг аюулгүй болгосон хэмээн зарлаж шуугиан тарьж байсан. 2001 оноос хойш Путины амь насанд доод тал нь дөрвөн удаа халдсан буюу халдахаар бэлдэж байгаад баригдсан гэдэг. ФСО-г 2000 оноос хойш 16 жилийн турш удирдсан генерал Евгений Муров өнгөрсөн хавар 70 нас хүрч тэтгэвэрдээ гарсан.
 
 
Тэрээр Зөвлөлтийн үеэс Путинтай хамт Ленинградад ажиллаж байжээ. Агент нэг бүрийн зэвсэг нь СР-1 гэдэг 9мм-ийн гар буу гэнэ. ФСО-гийн үйл ажиллагаанаас ганцхан энэ гар бууны тухай мэдээлэл л ил цацагдсан. Шинэчилсан загвар нь лазер хараатай, дуу намгагчтай болсоныг Оросын шинэхэн иргэн Стивен Сигал үзэж сонирхож байна. 
 
 
Ангела Меркелийн эмч хамгаалагчид 
 
 
Холбооны канцлярын хамгаалалтыг Эрүүгийн цагдаагийн газрын бүтцэнд ордог SG алба хариуцдаг. Гэхдээ энэ алба цагдаагийн удирдлагадаа бус ДЯЯ-даа шууд захирагддаг. Канцлярын хувийн хамгаалалтын офицеруудыг SG  буюу Sicherungsgruppe-ээс сонгож авдаг. Дүрэм ёсоор гуйвшгүй нугаршгүй зан зан чанартай, биеийн хүчний дээд зэргийн бэлтгэлтэй, эерэг төрхтэй, биеэ зөв авч явдаг цэвэр ари үндэстэн байх ёстой. Мөн бүх төрлийн тээврийн хэрэгслийг жолооддог, мэргэн бууч, нөхцөл байдалд хурдан хариуй үйлдэл хийх чадварыг төгс эзэмшсэн байхыг шаарддаг. Түүнээс гадна сонирхолтой нь бага эмчийн хэмжээний анагаахын мэдлэгийг тусгай курсээр эзэмшдэг.
 
 
2014 онд канцляр хатагтай ууланд цанаар гулгаж байгаад унаж таазаа бэртээхэд хамгаалагчид нь газар дээр цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж байжээ. 
 
Эрхэмсэг Хатан хааныг итгэлт торгон цэргүүд нь хамгаалдаг
 
 
Их Британы Хатан хааны торгон цэрэг болох гвардичуудыг дэлхий даяар сайхан хувцаснаас цаашгүй чимэглэлийн цэргүүд гэж боддог. Жуулчидад л зураг авахуулж байхад таарсан гэж үздэг ч үнэндээ тийм биш юм. Хэдийгээр жуулчдийн тоглоом тохууны бай болох нь олонтоо ч Английн армид Хатан хааны торгон цэрэгт орохыг нэр төрийн хэрэг гэж үздэг, ширүүн өрсөлдөөн болдог. Торгон цэргүүдийн гол билэг тэмдэг нь 45 см өндөр баавгайн арьсан малгай нь. Эхэндээ цэргүүдийг өндөр сүрлэг харагдуулж дайсны зүрхийг үхүүлэх зорилготой байсан гэдэг. Малгайг Умард Америкийн хар баавгайн арьсаар хийдэг. Нэг малгай хийхэд нэг баавгайн арьс ордог тул байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлд байнга өртдөг. Ийм зузаан малгайтай халуун наранд удаан зогссон цэргүүд ухаан алдаж унах нь олонтоо гардаг.
 
 
Сүүлийн үеийн дүрмээр харуулд зогсож байгаа гвардийнхан жуулчдын тоглоом шогломыг таслан зогсоох шаардлагатай бол баривчлах эрхийг хүртэл өгчээ.
 
 
Дүрэм ёсоор амаар сануулаад дараа нь буугаа тулгаад шоглоомоо болихгүй бол цагдаа дуудаж баривчлуулдаг гэнэ. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 1
  1. Davidaxoth /94.103.234.217/ 2021-07-18 11:09:09

    Hello Best offer 2021 https://cutt.us/USj7C

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших