Нууц мэдээллийн уурхай

Анхдагчдын өлгий нутгаар овоглогдсон “БУЛГАН ХАН” дэвжээ байгуулагдлаа

Нийтэлсэн: 2016-12-08 08:29:48

Монгол Улсын заан Д.Баасандоржийн үүсгэн байгуулж санаачилсан “БУЛГАН ХАН” дэвжээний нээлтийн ёслол 12-р сарын 4-ний билэгт сайн өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Дэвжээний нээлт ХУД-ийн 15-р хороонд харьяалагддаг 130-р бага сургуулийн спорт зааланд болсон бөгөөд цаашдаа “БУЛГАН ХАН” дэвжээнийхэн маань эндээ үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтаа байнга хийж байх юм. Булган аймгийн Дандар Аграмба Иши Чинби Ванчиг мөн аймгийн унзад лам Д.Ганбаяр нар “Зүүн хүрээ” хийдийн лам нартай хамт шинэхэн дэвжээг ариусгаж ном хурсанаар дэвжээний нээлт албан ёсоор эхэллээ. Дараа нь “БУЛГАН ХАН” дэвжээг санаачлагч Монгол улсын заан Д.Баасандоржийн урилгаар дэвжээний нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид ерөөлийн үг хэлцгээлээ. Булган аймгийн Хангал сумын харьяат аймгийн Заан Мөнх-Эрдэнэ
Улс, аймаг, сумын цолтой 32 бөх барилдаж дэвжээний нээлтийн ёслолын ажиллагаа цааш үргэлжилсэн юм. Ийнхүү хүчит 32 бөхийн барилдаанд Монгол Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Б.Хашбат нар шөвгөрлөө. Бөхийн барилдаанд зөвхөн Булган аймгийн бөхчүүд барилдсангүй. Сэлэнгэ Сүхбаатар, Завхан аймгийн угшилтай ч ах дүү хоёр зааны шавь болон бэлтгэл сургуулилтаа хийдэг бөхчүүд барилдсан нь цаашдаа “БУЛГАН ХАН” дэвжээ нь нутаг ус жалга довонд баригдахгүйн нэг том илэрхийлэл байлаа. Бөхийн барилдааны дараа “БУЛГАН ХАН” дэвжээнийхэн дэвжээний тэргүүн, тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, хяналтын зөвлөлөө хуралдаж тодрууллаа.
 
 
“БУЛГАН ХАН” дэвжээний тэргүүнээр Булган аймгийн Орхон  сумын харьяат, “Булган Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Г.Номинчулуун олонхийн саналаар сонгогдлоо. Нэг тэргүүн, 5 дэд тэргүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах “БУЛГАН ХАН” дэвжээний дэд тэргүүнээр БСШУ-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, БОАЖ дэд сайд Ц.Батбаяр, БОАЖ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн автозамын газрын дарга Ж.Тогтохбаяр, ШУА-ын инкубаторын дарга Ч.Батсүх, Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэйгээр байгуулагдаж, даргаар нь “Сэлэнгэ пресс” компанийн захирал  М.Болд, “БУЛГАН ХАН” дэвжээний нарийн бичгийн даргаар Ш.Батнасан нар сонгогдлоо. Ийнхүү ах дүү хоёр зааны найз нөхдүүд, бөхөд хорхойтой нутгийн олон дэмжигч нарын дэмжлэгтэйгээр “БУЛГАН ХАН” дэвжээ байгуулагдлаа.
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших