Нууц мэдээллийн уурхай

Т.Аюурсайхан : Офшортонгуудыг хамгаалдаг дэд сайд Б.Энхбаярыг ажлын хэсгээс хас

Нийтэлсэн: 2016-12-08 01:24:17

МАН-ын залуусын дунд шударга үнэний туйлын төлөөх далд тэмцэл өрнөжээ. УИХ-д шинээр сонгогдсон Т. Аюурсайхан шударгуу имижтэй, үе үе хурц мэдэгдэл хийдэг. Хамгийн сүүлд гэхэд л шилдэг улстөрчдийн номинациас сайн дураараа татгалзсан нь хоёр талт яриа гаргасан. Нэг хэсэг нь хэмжээгээ мэдсэн гэсэн бол нөгөөх нь зөв алхам хийлээ гэсэн.

Түүний нэгэн адил Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр нь намын “зөв” залуусын нэг гэх тодотголтой. Тэрээр цахимд шударга ёс, хууль журмын тухай хоёр гараа өргөөд дэмжмээр гоё зүйлсийг жиргэдэг. Ажлаа ч шударгуу үнэнээр хийдэг байх гэж бодогддог ч үгүй аж. Лав л Т.Аюурсайхан гишүүний мэдэгдсэнээр харин ч эрх мэдлээ офшортонгуудын төлөө маш хортойгоор, улс нийгэмд хохиролтойгоор ашиглаж байгаа болж байна. Хууль зүйн байнгийн хорооны хуралдаан дээр Т.Аюурсайхан  “Офшор бүсэд их наяд доллар төвлөрсөн байна. Голдуу хөгжиж байгаа орнуудаас гаралтай мөнгө байнаг. Хэрвээ энэ их мөнгөнөөс хууль ёсоор татвараа авч чадвал тухайн орнууд гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн тооцоо гарсан. Уг мөнгө нь хууль бус бол буцааж татах, хууль ёсных бол татвараа авах чиглэлээр гадаад орнуудад идэвхитэй ажиллаж тусгай комисс хүртэл байгуулдаж байна. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар удирдуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөлд зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ офшор данс нээсэн бол гэж оруулж ирсэн байна. Хэрвээ албан үүргээ гүйцэтгээгүй, амралтаараа очоод офшор данс нээлгэсэн хариуцлага хүлээхгүй гэж ойлгогдохоор болжээ. Мөн гадаад орнуудад хэмээн хэт ерөнхий хүрээгээр тусгасан байна. Үүний оронд офшор бүсэд гэж шууд зааж өгөх хэрэгтэй. Бас нэг ноцтой зүйл нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа эмчилгээ, сургалтын чиглэлээр офшор данс нээсэн бол хуулийн хүрээнд хамаарахгүй гэсэн. Тухайн улстөрч албан үүргээ гүйцэтгэж байхдаа офшор бүсийн аль нэг эмнэлэгт үзүүлээд бичиг аваад мөнгө хадгалаад дараа нь мэс засалдаа зарцуулна гээд суугаад байхад л шууд энэ хуулийн хамгаалалтанд орж байна. Ийм байж болохгүй. Мөн офшор данс нээлгэсэн этгээдийн гэр бүлийн гишүүд хамаарал бүхий хүмүүсийг оруулсангүүй. Офшор нь гэр бүл, хамаатан садны схемийн явагддаг ажиллагаа. Гэр бүлийн гишүүдийг нь оруулья гэхээр дэд сайд Энхбаяр Үндсэн хууль зөрчлөө гэдэг. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг та биш Цэц тогтооно. Гэр бүлийн гишүүдийг нь оруулснаар гэм бурууг нь бусдад халдааж байгаа биш харин ч тэднийг оролцохоос нь урьчилан сэргийлсэн чухал ач холбогдолтой. Энэ дэд сайд Энхбаяр олон том улстөрчдийн зөвлөх хийж байсан. Намын бүлгийн зөвлөхөөр ажилласан. Одоо дэд сайдын алба хашиж байна.

Өөрийг нь томилох болон томилуулахад нөлөөлсөн хүн нь офшорын асуудалд холбогдон хэвлэлээр цацагдаж байсан. Харин Энхбаяр тэр үед өмгөөлсөн хамгаалсан мэдэгдэл хийж явсан. Иймд тодорхой ашиг сонирхолын зөрчилтэй дэд сайд Б.Энхбаярыг ажлын хэсгээс гаргая. Эсбөгөөс сүүлд нь яаж ч мушгиж гуйвуулж хийдүүлж болох хууль гаргах гээд байна. Ийм хууль батлагдвал маш аюултай. Үүний дараа Б.Энхбаяр твиттер хуудсандаа “Энэ хүн хууль хүчний байгууллагад хэдэн гар хөлөө шургалуулж байж сэтгэл нь ханах хүн юм бүү мэд” гэж бичсэн байв.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших