Нууц мэдээллийн уурхай

А.Сүхбат: М.Нямдоржоор удирдуулах хүсэлтэй нэг ч бөх байхгүй шүү

Нийтэлсэн: 2016-12-07 05:52:08

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болно. Гэвч тус холбооны тэргүүн Р.Нямдорж уг хурлыг хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Үндэсний бөхийн холбооны “Их эе” хурлыг  Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг энэ сард хуралдахаар болсон. Гэсэн ч МҮБХ-ны тэргүүн М.Нямдорж  өчигдөр /2016.12.06/ хуралдуулахгүй  тухай мэдэгдэл гаргасан байна. МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар “Ээлжит бус хурал хуралдуулах тухай Дээд шүүхийн шийдвэр гарсан байхад М.Нямдорж өөрийн ашиг сонирхлын үүднээс хуралдуулахгүй байх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус үйлдэл. Дахин хойшлуулах шалтгаан нь шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэж мэдэгдэлдээ бичсэн байна. Харин ч дээд шүүх хуралдуулах шийдвэр гаргасан. Энэ хүн өнгөрсөн 11 жилийн турш тэргүүнээ сонгох ээлжит бус хурлыг ийм байдлаар хойшлуулсаар өдийг хүрсэн. Хариуцлага хүлээх ёстой” хэмээв. МҮБХ-ны тэргүүн М.Нямдорж “Их эе” хурлыг хуралдуулахгүй байх мэдэгдэл гаргасан ч тус холбооны цэцдийн зөвлөлөөс энэ хурлыг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.  
 
Хурлын үеэр Дархан аварга А.Сүхбат бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр Би монголын ард түмэнд өртэй хүн гэж өөрийгөө тооцож явдаг. Монголын бөхийн спортод салшгүй 30 гаруй жил зүтгэж ирсэн. Тийм болохоор би  ирээдүй хойч, залуу үедээ аливааг хийж бүтээж өгөх өртэй хүн. М.Нямдорж гуайд хандаж хэлэхэд өнгөрсөн 26 жилийн турш МҮБХ-г хууль бусаар тэргүүлсэн. Одоо хангалттай. Хэдэн жил бөхийн холбоог "самрах" гэсэн хүн бэ. Таниар удирдуулах, ажлаа хийлгэх хүсэлтэй бөх алга. Монгол бөх цэвэр ариун байж төр ариун байх учиртай. Гэтэл өнөөдөр сумын наадмаар туранхай хүү том бөхийг унагааж байх жишээтэй. Сумын заан цолтон болоход 20 сая, аймгийн арслан болоход 50 сая төгрөг, Улсын начин болоход 500 сая гэх үнэ ханш яригддаг болжээ. Ийм байдлыг МҮБХ даамжруулж, арга хэмжээ авахгүй 26 жил явсан байна. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” хэмээв. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо болно. Хурлаар холбооны тэргүүнийг албан ёсоор сонгох юм байна. Цэцдийн зөвлөл зарлаж буй учраас энэ нь хууль ёсны хурал гэдгийг тус зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүнүүдэд мэдэгдээд байгаа аж.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших