Нууц мэдээллийн уурхай

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр дуучин Амараа хүндэвтэр гэмтэл авчээ

Нийтэлсэн: 2016-12-07 02:16:12

Дуучин С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт болон хэргийн мөрдөн байцаалтын үйл явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн тодруулга хийлээ. 

-Дуучин С.Амармандахын хэргийн мөрдөн байцаалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
 
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад 43 настай А гэгч бусдад зодуулж хүнд гэмтэл авсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу энэ хэрэгт өнөөдрийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Энэ хэрэг дээр Монгол Улсын тусгай ангийн 181.3-д заасны дагуу Эрүү үүсгэж шалгаж байна. Уг хэрэг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтанд шалгагдаж байгаа.  Хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэсэн. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан гэдэг шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. 
 
-Хохирогч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа нарын гурван хүнд хэргийн газар байсан хэрнээ хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэж шалгуулах хүсэлт гаргасан. Энэ талаар албан ёсны хүсэлт ирсэн үү?
 
-Өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох нэр бүхий хүмүүст гомдолтой байгаагаа илэрхийлэн эрүү үүсгэж цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлттэй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн зарласан. Гэхдээ өнөөдөр /өчигдөр/ 15:40 минутын байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өмгөөлөгчөөс албан ёсоор ямар нэгэн бичиг, хүсэлт ирээгүй байна.  
 
-Хэрэг гарснаас байцаагч нь солигдсон гэсэн мэдээлэл гарсан...
 
-Эхнийх нь жижүүрийн байцаагч байсан. Гэтэл хэрэгт эрүү үүсгэсэн болохоор одоо мөрдөж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Ариунболд томилогдож шалгаж байна. Нэг хэргийг заавал нэг мөрдөгч шалгана гэсэн зүйл байхгүй. Тухайн хэргийн нөхцөл байдал, зүйл заалтаас нь хамаарч байцаагч нь солигдох зүйл байдаг. 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших