Нууц мэдээллийн уурхай

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг экс ерөнхий менежер Б.Бадрал, Ш.Ганзориг нар "унагажээ"

Нийтэлсэн: 2016-12-07 01:56:14

Улаанбаатар хотын “өвөлдөө утаа орно салхивчаа хаа, зундаа өмхий үнэртэнэ салхивчаа хаа” гэдэг хоёрхон улиралтай хот гэдэг. Харин энэ утаа өмхий хоёроосоо мөд салж чадахгүй нэгэнт тодорхой болжээ. Арай гайгүй шийдэгдэх боломжтой байсан хотыг өмхий үнэрээрээ утагч төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах ажил нь Үүлийн үед бүрмөсөн дампуураад дууссан. Энэ нь хотын болон Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагуудын уялдаа холбоогүй, зохион байгуулалтгүй, дураараа авирласан, нэг үгээр хэлэхэд төр жинхэнэ муу менежер гэдгийг харуулсан ажиллагаанаас болжээ. Хотын хувьд маш чухал энэ ажилд маш хариуцлагагүй бас сэтгэлгүй ханджээ. Өмхий үнэрийн голомт болсон төв цэвэрлэх байгууламжинд тухайн үед Ерөнхий сайд, хотын дарга болон БОНХАЖ-ын сайд нь хүртэл очиж байлаа. Засгийн газраас тусгай үүрэг өгөгдөн хөрөнгө санхүүг нь шийдээд  “2016 онд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний төсөл” гэдэг 26 ажил төлөвлөсөн. Энэ ажлын уялдаа холбоог хангах үүднээс Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны удирдлагыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/43 тоот тушаалаар өндөржүүлсэн байдалд шилжүүлж Захирагчийн ажлын албаны шууд удирдлагад авсан. Ус сувгийн удирдах газраас Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзоригтой контракт байгуулан 2016 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Төв цэвэрлэх байгууламжийн одоо байгаа тоног төхөөрөмжийн ашиглалтын төвшинг сайжруулахаар багц ажлыг хийж гүйцэтгэх ажлын график гарсан. Төсөлд  “Төв цэвэрлэх байгууламж дээр лаг боловсруулах технологийн дамжлага нэмэх” нэртэй ажлыг нэмж оруулсан гэнэ. Ш.Ганзориг нь энэ бүх 26 ажлыг Ус сувгийн удирдах газрын өмнө хариуцахаар өолжээ. Гэсэн ч Төв цэвэрлэх байгууламжийн удирдлага нь хотын ерөнхий менежер Б.Бадралд шууд захирагдах болсоноор энэ ажилд хоёр эзэн гараад иржээ. Нэг талд хотын Захирагчийн ажлын алба нөгөө талд нь Ус сувгийн удирдах газар гарчихсан. Хоюулаа Ш.Ганзоригт тушаал буулгадаг тул эцэсдээ аль нэгийх нь талд орохоос өөр аргагүй болж хотын удирдлагыг “налсан” байна. Үүнээс үүдсэн зөрчил Э.Бат-Үүлийн  захирамжаар өнгөрсөн 3-р сарын эхээр ОХУ-ын Калининград хотод томилолтоор ажилласнаас нь хойш улам хурцаджээ. Уг багийг хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахалж , нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, Хуудас: 6/9 төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат, Ус сувгийн удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг нар хамт явсан. Харин Төв цэвэрлэх байгууламжийн дарга Оросд очингуутаа хотын удирдлагатай нийлэн лаг боловсруулах дамжлагад өөр технологи оруулж ирэхээр гэрээ байгуулсан гэнэ. Гэтэл Ус сувгийн удирдах газраас лаг боловсруулахад  Центрфугийн технологийг суурилуулахаар тогтоод техник технологийн шинэчлэлт хийх төлөвлөгөөгөө хүртэл гаргачихсан байжээ. Ийнхүү Ш.Ганзориг нь ажил олгогч буюу дарга нарынхаа өөдөөс тэрсэлдэх хэрэг хийсэн болж таарчээ.  Шинэ технологи өөр ирсэний хувьд технологийх нь техник төхөөрөмж авах болсон нь хөрөнгө мөнгөний асуудлыг босгож ирсэн байна. Б.Бадрал, Ш.Ганзориг нар нь ОХУ-ын “Экологическая химия” компаниас “Ультразвук, Электролиз” гэх тоног төхөөрөмж авахаар болж гэрээ хийгээд төлбөрийг нь Монгол дахь зуучлагч нь “И Си Си” руу шилжүүлчихжээ. Энэ бүхнийг мэдээж Ус сувгийн удирдах газарт тоож хэлсэнгүй. Гэтэл орос компани нь гэрээний хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлж чадахгүй боллоо хэмээн унжиж бөөн хэрэг дэгджээ. Цаг хугацаа маш их алдаж Ерөнхий сайдын өгсөн 7-р сарын 1 гэхэд төслийн ажлыг дуусгах үүргийг биелүүлж чадахгүйд хүрчээ. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр сандарсан ерөнхий менежер Б.Бадрал Герман яаравчилан явж Ус сувгийн удирдах газрын дэмжсэн Центрфугийн технологийг авах гэрээ хийсэн байна.

Гэтэл ахиад л “уг муутыг усан дотроос түймэр авна” гэгч хэрэг манджээ. Лаг боловсруулах тоног төхөөрөмжийн төлбөрийг нь авсан “И Си Си” нь мөнгийг гаргаж өгөлгүй удаажээ. Хотынхон эдийн засгийн цагдаад өгч байж мөнгөө буцааж авсан ч германчуудтай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө хийх хугацаа нь нэгэнт өнгөрчихсөн байсан гэнэ. Ингээд л хотыг өмхий үнэрээс нь салгах алдарт 26 ажилтай төсөл бүрэн дампуурчээ. Өдгөө нийт төлөвлөгдсөн ажлаас нь 12 нь  дууссан, дөрөв нь хийгдэж байгаа бол тав нь огт эхлээгүй гэнэ. “Шилдэг” менежер дарга нартай хотын ажил  иймэрхүү байдалтай л явж иржээ. Ажил нэгэнт унасан тул “Ус сувгийн удирдах газар” нь нь Ш.Ганзоригийг “Төв цэвэрлэх байгууламжийн албыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй, төлөвлөгөөт ажлуудаа хугацаандаа хийж чадаагүй, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ажилд буруу шийдвэр гаргаж саад учруулж байгууламжийн үйл ажиллагаанд хохирол учруулсан” гэж үзээд “Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх, үнэргүйжүүлэх ажлыг графикт хугацаанд нь хийлгээгүй, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, ажил олгогчоос өгсөн удирдамж зааврыг биелүүлээгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн” хэмээн ажлаас нь халсан. Гайхалтай нь хотын дарга нар “өөрийн хүнээ” хамгаалсан байна. Энэ ч аргагүй. Ус сувгийн газрын баталснаас өөр технологи оруулж ирэх шийдвэрийг Оросд очингуутаа гаргасан тул буруудвал хотын “мэргэн” удирдага бас буруутах нь ойлгомжтой байсан. Нийслэл хотыг өмхий үнэрээс нь салгах ажилд гэнэтийн сэтгэл хөөрлөөр гаргасан олон шийдвэр ийнхүү гай болжээ. Хамтарч шийдвэр гаргасны хувьд ерөнхий менежер Б.Бадрал нь Ш.Ганзоригийг халсан нь үндэслэлгүй байгаа талаар албан бичгийг 7-р сарын 19-ний өдөр Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд хүргүүлж байжээ. Үүлийн үед хотын удирдлагуудын унагасан ажлын ердөө л нэг нь энэ. Одоо эргээд харахад орсон цасыг л сайн цэвэрлэдэг байсан юм шиг.

 

NUUTS.mn

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших