Нууц мэдээллийн уурхай

АН-ын Их хурал эхэллээ

Нийтэлсэн: 2016-12-06 06:09:16

Ардчилсан нэрээ Тарчилсан нэрээр солих шахсан намын Их хурал  морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэллээ. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны өмнө төлөөлөгчид Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулав. Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Их хуралд З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар ирж оролцож байна. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавих юм байна.

 
 
Хурлын өмнөхөн Соёлын төв өргөөний гадаа үүдэнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын гишүүд Их хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна гэж үзэн, лоозон барин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэдгээр гишүүдийн хэлж буйгаар Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээсээ сонгогдсон долоон гишүүний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болжээ. Энэ үйлдлийг тэд Ардчилсан намын “Шонхор” фракцынхан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой гэж хэллээ.
 
Сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг хэлэлцэнэ
 
 
Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэнэ. Харин энэ баталсан шинэ дүрмийнхээ дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг АН-аас өгч байсан. Тэгвэл сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг уг Их хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Тодруулбал, албан бусаар хурлын сценарит өөрчлөлт орсон гэсэн үг. Ардчилсан намын дунд Их хурал эхлэхтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Г.Батхүү нар өнгөрсөн шөнөжингөө хор найруулсан гэх яриа гарч эхэллээ. Их хурлын 1210 төлөөлөгчийн 900-д нь тус бүрт 500 мянган төгрөг тараасан гэх сураг ч байна. Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар илэрхийлсэн.
 
АН-ын Их хурлын албан ёсны сценари 
 
2016 оны 12 дугаар сарын 06 өдөр
 
10:00 цагт      Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг авахуулна.
11:40 цагт      Ардчилсан намын VI Их хурлын нээлтийн ёслолын ажиллагаа
11:50 цагт     Анхдагчдын мэндчилгээ эхлэнэ.
12.00 цагт     Сонгуульд ялалт байгуулсан Аймаг, Сум, Дүүрэгт баяр хүргэж Дурсгалын туг гардуулна.
12:30 цагт     Ардчилсан намын VI Их хурлын хуралдаан эхлэнэ. З.Энхболд
12.45 цагт     Хуралдааны зохион байгуулалт
13.00 цагт     Улс төрийн илтгэл Ардчилсан намын дарга З.Энхболд
13:30 цагт     Ардчилсан намын Шинэтгэлийн хөтөлбөр нэр . . . . .
13:55 цагт    Хуралдаан завсарлана.
14:00-15:00 цагт      Үдийн зоог  /Соелын төв өргөөнд/
15.00 цагт     Улс төрийн илтгэл, Намын шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх санал шүүмжлэл хэлэлцүүлэг. /нэг хүн 3 минут/
16:30-17:00 цагт Цайны завсарлага
17:00-18:00 цагт Санал шүүмжлэл , хэлэлцүүлэг үргэлжилж,  хөтөлбөрийг батлана.
18:00 цагт     Хуралдаан завсарлана.
 
 
2016 оны 12 дугаар сарын 07 өдөр
 
9:30 цагт        Өглөөний цай, кофе
10:20 цагт     Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулна
10.40 цагт     Санал шүүмжлэл, хэлэлцүүлэг
13:00 цагт    Хуралдаан завсарлана.
13:00-14:00   цагт  Үдийн зоог  /Соелын төв өргөөнд/
 14:00 цагт    Хуралдаан үргэлжинэ.
14:00-16.30 цагт   Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг /Хүн бүр 3 минут/
16:30-17:00 цагт Цайны завсарлага
17:00-18.00 цагт Хэлэлцүүлэг үргэлжилж  Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батлана.
                                    Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо /Үндсэн Дүрмийн Хороо/-г байгуулах
                                    Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороог байгуулах
18:00 цагт     Ардчилсан намын VI Их хурлыг хаана.  /Халуун элгэн нутаг дууг дуулах/
19: 00 цагт    Ардчилсан намын VI Их хурлын төлөөлөгчдөд зориулсан оройн “Хүндэтгэлийн зоог” /Crocus Event hall тусгай хөтөлбөрөөр/           
 
Намын далбаа гардуулах хүмүүс:
АН-ын Дарга З.Энхболд
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр
НАН-ын Дарга Э.Бат-Үүл
АН-ын Дарга, МУ-ын 27дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг
МУ-ын 28дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
УИХ-ын дэд дарга, УИХ-ын Гишүүн Я.Санжмятав
УИХ-дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын Гишүүн С.Эрдэнэ
УИХ-ын Гишүүн Ж.Батзандан
УИХ-ын Гишүүн Л.Болд
УИХ-ын Гишүүн Д.Мурат
УИХ-ын Гишүүн З.Нарантуяа
УИХ-ын Гишүүн Д.Наранхүү
УИХ-ын Гишүүн Б.Пүрэвдорж
УИХ-ын Гишүүн Д.Эрдэнэбат
 
Анхдагчдын мэндчилгээ:
Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ -                                                  
Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/ -                              
Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/ -                                                             
Монголын Оюутны Хөдөлгөөн /МОХ/ -
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших