НИТХ дэх АН-ын бүлгийн зөвлөх эхнэрээ зодсон хэргээр баривчлах ялаар шийтгүүлжээ
Нийтэлсэн: 2016-12-06 00:45:47
УИХ-ын О.Баасанхүү эхнэрдээ “каратэ хийдэг” гишүүд байдаг тухай ам алдаж байсан. Тэгвэл тэрхүү “каратэчид” нь АН-ыхан байх өндөр магадлалтай байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх ажилтай, дээд боловсролтой, улстөр судлаач мэргэжилтэй нэгэн саяхан эхнэрээ зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргээр нэг сар баривчлах ялаар шийтгүүлсэн гэнэ. Энэ тухай мэдээллийг нийслэлийн намын нөхөд нь ихэд нууцалж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад зөвлөх нь эхнэрээ үсдэж газар унагааж чирээд хүзүүн дээрээс базаж дараад хоёр тийш нь займчуулжээ. Дараа нь өргөж аваад гоо сайхны ширээ рүү шидчихсэн гэнэ. Эмэгтэй унахдаа ширээний ирмэг мөргөж тархины доргилт, зулайн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний цус хуралт, нэг шүдний эмтрэл гэсэн гэмтэл авсан нь эмнэлгийн гэмтлийн дүгнэлтээр батлагджээ. Хохирогч мэдүүлэхдээ “..энэ нь А-гийн анхны үйлдэл биш, урьд нь хардсаны улмаас хоолой боож чамайг алчих уу гээд үснээс зулгааж чирч зодож, сэтгэл санаагаар байнга дарамталж чамайг захирал даргад чинь хэлнэ, интернэтэд тавина гэх мэтээр маш ихээр дарамталдаг байсан” гэжээ. Ийнхүү улстөр-бизнесийн хүрээнийхний нууцлаг гэр бүлийн хүчирхийллийн хэрэг эхнээсээ цухалзаж байна.
