Нууц мэдээллийн уурхай

Ц.Шаравдорж Ч.Улаанд өмнөх "нүглийг" нь сануулсан хатуу үгтэй захидал илгээжээ

Нийтэлсэн: 2016-12-05 01:52:06

МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн Ч.Улаанд хандаж захидал илгээжээ. Тус захидалд "Ч.Улаан, Д.Тэрбишдавга нар МАХН-аас гарч МАН-д орсон гэнээ” гэсэн мэдээг сонсоод миний хувьд нэг их санаа зовоогүй юм. Ар өврөөс нь элдэв үг ч дайя гэж бодсонгүй. Нам маань цэвэршиж, тэд маань бохирдож байна даа гэж л бодож байлаа. Таныг зургаан Засгийн газарт ажиллаж, тэр болгондоо Сангийн сайдын өндөр албан тушаалд ажиллахад МАХН-ын итгэл зүтгэл байсныг үгүйсгэхгүй биз. Дараа нь нам хоёр хуваагдсан үед бас л намын ачаар МАХН-д хуваарилагдсан албан тушаалын өрмийг нь танд барьж билээ. Гэтэл Та намдаа хусмыг нь ч өгөөгүй юмдаг. Ийнхүү, Таныг хайрлаж, танд итгэсэн журмын нөхөд чинь горьдож, гундаж, бас гомдож байсан юм. Үгүй ядахад Та нар төр барилцан даналзаж байхдаа, намын дарга чинь эзгүй, хүнд хэцүү үед муу намдаа нэг удаа гар сунгаж байсан уу. Монгол эр хүний ёс жудаг байдаггүй юмаа гэхэд орчин үеийн өгөө аваа яасан бэ, нөхөд өө. Намын төв аппаратаа харж ханддаггүй юмаа гэхэд, таныг өдий хүргэсэн, өнөөдөр авч яваа Сүхбаатар аймгийнхаа МАХН-ын байгууллагыг огтын анхаардаггүй байсан хэрнээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүн чанараа умартан байж, албан тушаалыг санагалзан байж МАН-д очихдоо Сүхбаатар аймгийн МАН-ын хороонд 100 сая төгрөг бэлнээр гардуулж өгөөд сонгуулийн ажилдаа орсон гэнэ билээ. Таны “Үндэсний шуудан”-д өгсөн ярилцлага чинь МАН-д ая тал зассан, танай намд хэрэгтэй нэгэн шүү гэдгээ ойлгуулах гэж хичээжээ. Энэ зөв. Айлд хонож байгаа хэн ч бодолтой л байх хэрэгтэй, бас хичээх ч хэрэгтэй. Харин хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг бол монголчууд үзэн яддаг юм шүү дээ. Таны хийж байгаа тооцоо, бодлыг Монгол түмэн ядах юмгүй ойлгож байна, ойлгогдож ч байна. Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш. МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам. Та харин ярилцлагадаа нэг зүйлийг үнэнээр, тухайлбал, “Би зургаан Засгийн газарт ажиллаж, ...их л нүгэл хураасан хүн” гэж хэлжээ. Би энэ удаа та нарын ёс зүй, хүн чанарын чинь тухай яривал дуусахгүй ээ, олон л “нүгэл” дуулддаг юм! Тухайлбал, “Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн таван тэрбум гаруй төгрөгийн асуудал хуулийн байгуулагуудын хаа нэгтээ байгаа л байх. Цаг нь ирэхэд “нүгэл”-ээ шүүлгэх хүн өнөөдөр Монголд даанч олон байх юм даа! Аливаа юманд цаг хугацаа гэж бий. За би муу Ч.Улаандаа өөрийнхөө бодож байгааг, өрөөлийн шуугиж байгааг дуулгалаа. Гэхдээ, Улаан гуай бол ийм үг хэлүүлэх “гай”, “гавьяа” хоёрын аль алиныг нь өөрөө гардан хийсэн хүн. Би ч, бид ч, МАХН ч Ч.Улааныгаа хайрлахын ихээр хайрлаж, итгэхийн ихээр итгэж байсан болоод ч тэрүү, өөрөөс чинь аяндаа гараад байгаа аашинд чинь ийнхүү тааруулж хэдэн үг хэлэв. Явж болно оо, зүгээр л яв л даа. Заавал нэгэн цагт хамт зүтгэж явсан нөхдөө, бахархаж байсан намаа, шүтэж байсан даргаа, амьдарч байсан орчноо нулимж байхын хэрэг юу байна. Нэгэнт танигдсан нүүрээ халхлах гэж, уруудсан нэрээ өсгөх гэж ийм арга хэрэглэх нь бүр ч ядарсан хэрэг” гэжээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших