.jpg)
Гэхдээ ард түмнээ бодоод албан тушаалаа хойш тавиад хамгийн арын налж болдоггүй маш хэцүү суудалд суун төр түмнийхээ төлөө зүтгэдэг болохыг түүнийг дэмжигчдийн нүүр хуудсанд бичжээ. Энэ хуудсаа өөрөө нээгээд өөрөө “ажиллуулдаг” ч байхаас сийхгүй эр дээ... Засгийн газрын ямар тогтоолд нь дэд сайдтан вип ангилалын суудалд тухлана гэж тогтоосныг нэг л санахгүй байна. Харин МАН сөрөг хүчин байх үед Шилэн Цогоотон тухайн үеийн ГХ-ийн сайдаас дипломат паспорт нэхэн дарамталсан гэх шуугиан дэгдэж байсныг санаж байна. Шилэн Цогоогийн тухгүй суудалд шүд зуун аялсан гадаад томилолт нь “сайн муу” хоёр үр дагавар дагуулжээ. “Сайн” нь намын шугмаар гялалзтал ахиж болдогийг намчин залуусд харуулсан. “Муу” нь төрийн албан хаагчид тэр болгон тохиохгүй аз завшааныг намын нөхөд эдэлдэгийг харуулж гомдоосон. Энэ удаагийн аялалаар Шилэн Цогоо НҮБ-ын их танхимд орж Ерөнхий нарийн бичгийн даргатай нь гар барьсан байна.

Энэ нь насаараа Гадаад яаманд ажилласан дипломатчдын атаархал жөтөөрхөлийг төрүүлсэн гэнэ. Дипломатуудын нэг мөрөөдөл гэх дээрхи завшааныг жинхэнэ эзэд нь биш цүнх барьдаг залуус эдлээд байхад аргагүй биз. Дэргэдээ дэмжигчдийн нүүр хуудастай тэр нь идэвхитэй ажилладаг гэхээ дэд сайдтан одооноос нэлээд алсын хараатай хөдөлж байгаа аж. Эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтана гэгчээр ирээдүйн төлөвлөгөөнд нь НАМЗХ-ны ерөнхийлөгч, гишүүний суудал, сайдын сэнтий ч багтсан байхыг үгүйсгэхгүй. Тийм том зорилгогүй л энэ мэт дэмжигчдийн нүүр хуудас бас “попдолт” хэрэггүй биз...
НУУЦ.мн