Нууц мэдээллийн уурхай

МУГЖ С.Сүхбаатар : Хүүг маань танихын аргагүй болтол зодож нүдсэн

Нийтэлсэн: 2016-12-02 04:13:00

 

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С. Амармандах ОХУ-ын улсын ЭСЯ-ны дипломатчид зодуулсан хэрэг гарсан билээ. Энэ талаар яг одоо Монгол Ньюс мэдээллийн төвд өмгөөлөгч Г.Батбаяр,  "Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, С.Амармандахын аав С.Сүхбаатар нар мэдээлэл хийв. Болсон үйл явдлын талаар  "Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн "11-р сарын 22-нд "Аз жаргалтай Улаанбаатар үдэш" тоглолт Хан- Уул дүүргийн "ONE EVENT HALL"-д болсон. Энэ үеэр С.Амармандах "Аз жаргал хүсье", "Би монгол хүн", "Үзэсгэлэнт бүсгүй" дуугаа дуулсан байна. Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй улаан дээлээ өмссөж байж. Үүний дараа дээлээ сольж, хослол өмсч, уригдсан зочидтой уулзаж, зургаа авхуулсан юм. Дараа нь гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон. Хэргийг харсан гэрчүүд байгаа. Юу болсон бэ гэхээр С.Амармандахыг гарах үед нэг нөхөр араас нь металь зүйлээр цохиж унагаагаад нүүр лүү нь цохиж эхэлсэн байсан. Энэ үеэр баарны зөөгч залуу зогсоосон. Эхний цохилтын дараа Амараа ухаан балартан унасан байсан. Уг хэргийг хийсэн нэг тодорхой хүн байгаа. Тэрбээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. "Би монгол хүн" дуугаа дуулаад уухайлах үед гадаад иргэн түүнийг "фашист" гэж орилон эсэргүүцэж байсныг тэнд очисон хүмүүс хэлсэн. Одоогийн байдлаар дуучин С.Амармандахын бие маш хүнд эмчилгээ хийлгэж байна. Гурав хоног ухаангүй байсан. Өнөөдрөөс ухаан орсон хэдий ч биеийн байдал хүнд байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна" гэв. С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү,  Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ” гэв.
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших