Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нь дэлхийн хамгийн харамч тэрбумтны нэг гэгддэг. Тэрээр 20 жилийн туршид ердөө 3,7 сая долларыг буян хүмүүнлэгийн ажилд хандивласан. Мөн өөрийг нь тэрбумтан биш саятан гэж бичсэн сэтгүүлчийг нэр хүнд гутаасан хэмээн таван сая доллар нэхэн шүүхэд өгч байсан удаатай.
Mersedes-Benz SLR McLaren - 445 000 доллар
Тэрбумтан ерөнхийлөгчид хэдийгээр тавхан ч гэсэн дэлхийн хамгийн үнэтэй машин байдаг. 2003 оны энэ машин тухайн үедээ 445 мянган доллароор үнэлэгдэж хамгийн тансагд тооцогдож байсан. Маш хүчтэй хурдтай энэ тэргийг тэрбумтан тоглоомон машин гэдэг. Үүнээс гадна 1997 оны “Lamborghini Diablo VT”, 2011 оны “Chevrolet Camaro Indianapolis 500 Pace Car” болон хоёрын зэрэг “Rolls – Rois” гараашид нь сойлттой байгаа.
Rolls – Rois Phantom – 500 000 доллар
Энэ нь тэрбумтны хоёрдахь “Rolls – Rois” юм. Эхнийх нь 1956 оны “Rolls – Rois Cloud” гэнэ. “Rolls – Rois Phantom” нь хамгийн шилдэг бас хамгийн тансаг гэсэн хоёр зорилтын хүрээнд бүтээгдсэн тул Трампад жинхэнэ таарсан унаа болжээ.
Sikorsky S – 76 нисдэг тэрэг – 7,0 сая доллар
Тэрбумтан гурван нисдэг тэрэгтэйгээс хамгийн шилдэг нь энэ. Худалдаж авсаныхаа дараа тусгай дизайнер хөлслөн 24 каратын алтаар чимэглүүлсэн. Нисдэг тэрэгний сүүл дээр алтаар “Thrump” гэж бичүүлсэн. Алтан дуртай тэрбумтан нисдэг тэргээ алтаар энэ мэт чимэглүүлэхийн тулд нийтдээ 750 мянган доллар нэмж зарцуулжээ.
Трамп бренд – 14 сая доллар
Тэрбумтан суусан газраасаа шороо атгаж чаддаг. Нэрээ хүртэл зах зээлд борлуулан жилд 14 сая долларын ашиг олдог гэнэ. Дээдсийн хүрээлэн төдийгүй Америкийн нийгэмд Дональд Трамп гэдэг нэр нь тансаг хэрэглээ, дээд зэргийн чанарын илэрхийлэл болсон. Тэрбумтан өөрийн нэрээр нэрлэгдсэн олон брендтэй. Trump Mortgage (ипотекийн компани), Trump Sales and Leasing (орон сууцны худалдаа), Трамп Их сургууль (бизнес-боловмрол), «Трампын зочид буудал» (Трамп-тауэр-д байрладаг бөгөөд дотроо Trump Buffet, Trump Catering, Trump Ice Cream Parlor и Trump Bar зэргийг багтаадаг), GoTrump (жуулчлалын компани), Donald J. Trump Signature Collection (тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцас, цаг), «Дональд Трамп» (сүрчиг 2004), Trump Ice bottled water (цэвэр ус), «Трамп» сэтгүүл, Trump Golf, бүр “Trump Super Premium Vodka” гээд архи хүртэл бий.
Нисэх онгоцны цуглуулга – 35 сая доллар
Нисэх алба нь Бойнг 757, Цессна 750 онгоц болон гурван нисдэг тэргээс бүрддэг. Бойнгод нь том баар, зоогийн газар, үнэт чулуугаар өнгөлсөн зөвхөн тэрбумтан ордог усан сан бий. Гэхдээ энэ онгоц 25 жилийн настай тул хөгшинд тооцогддог.
Пентхаус – 90 сая доллар
Энэ пентхаусд Трамп эхнэр Мелани, хүү Бэрроны хамт амьдардаг. Алтаар бүрхэгдсэн байрыг нь харсан хэн ч Трамп “гэр хорооллын” Цагаан ордонг яагаад ч тоох хүн биш гэж хэлэх байх. Пентхаусыг нь товчоор алтан гэж хэлж болно. Энд алтан ширээнд сууж алтан халбагаар хоол идэж мөн алтан жорлонд бие засдаг.
“Мар – А – Лаго” амралтын цогцолбор – 150 сая доллар
Энэхүү амралт наран шарлагын цогцолбор нь Флорида мужийн алдарт Палм – Спрингс эрэгт байдаг. Төв нь “Маг –А – Лаго” клуб юм. Энд 58 унтлагын өрөө, 33 угаалгын өрөө гээд нийтдээ 126 өрөөтэй. Тэрбумтан энэ эдлэнг үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан үед өөрийнх нь хэлсэнээр өчүүхэн мөнгө буюу тавхан сая доллараар худалдан авчээ. Өдгөө 150 сая доллароор үнэлэгддэг. Тэрбумтны ам алдсанаар бүр 200 саяыг амлаж байсан гэнэ. Эдлэнгээ түрээслүүлж ихээхэн ашиг олохоос гадна зөвхөн клубын гишүүдэд үйлчилдэг. Элсэлтийн хураамж нь 100 мянган доллар агаад жилд 14 мянган долларын татвар өгөх учиртай.
Гольфийн 10 талбай – 206 сая доллар
Тэрбумтан гольфод дуртай. Нийтдээ 10 том гольфийн талбайтай. Ихэнхи талбай нь Калифорнид байдаг ч Шотланд, Ирландад 85 сая доллароор гурван талбай худалдан авсан. 2006 оноос Дональд Трамп 5,7 км² газартаа “Trump International Golf Links” нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулж Европын хамгийн тансаг гольфын талбай болгохоор нүсэр ажил эхлүүлсэн. Төсөл ёсоор таван одтой зочид буудал, гольфын академи байгуулагдаж амралт зугаалын бүс болох ёстой байсан ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогссон. Харин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа нь Шотландын парламентэд “Trump International Golf Links” төслийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан гэнэ.
Уолл Стрит дэх цамхаг -345 сая доллар
Барилгын салбарын олон томчууд обьектоо үнэд хүргэж үнэлэмжийг нь өсгөх дараа нь борлуулахын тулд Трампыг “нүүр царайгаа” болгодог. Тэрбумтан “нүүр царай” болсоны хувьд ихээхэн хөлс авахаас гадна тухайн обьектдоо хувь эзэмшиж ордог. Энэ шалтгааны улмаас нийгэмд тэрбумтны өмч гэж ойлгогдсон олон өндөр цамхагууд нь үнэндээ 100 хувь Трампых биш байдаг. Жишээ нь тэрбумтных гэж яригддаг бүр Trump Building гэж алдаршсан энэ барилгын тал нь л түүний мэдлийх гэнэ. Гэхдээ тэр хувь нь 345 сая доллароор үнэлэгддэг.
Манхеттэн дэх Трампын барилга – 371 сая доллар
58 давхар энэ барилгад Трамп гэр бүлийн хамт амьдардаг. Түүнээс гадна энд Брюсс Уиллис, Криштиан Роналду нар суудаг. Хэдийгээр Трамп цагаачидад дургүй ч энэ барилгаа бариулах үедээ 200 польш цагаачийг цагийн 4-хөн долларын хөлсөөр өдөрт 12 цаг ажиллуулж байсан гэдэг.
Америкас Авенью дахь барилга – 409 сая доллар
Энэ гудамжны 1290 тоот энэ барилгыг гоо сайхан, бренд хувцасны дэлгүүрүүд түрээслэдэг, нэр хүндтэй компаниудын офис байрладаг. Трамп өдгөө 2,3 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа барилгын 409 саяар үнэлэгдэх 3-хан хувийг эзэмшдэг ч түүний хүчээр л энэ барилга олонд алдартай болсон. Мөн Трампын гурван хувь тул ийм өндөр үнэтэй байдаг гэнэ.
Trump Organization – 3.9 тэрбум доллар
Энэ бол тэрбумтны үндсэн компани юм. Тэрээр олон жил ерөнхий захирлаар нь ажилласан. Trump Organization нь бизнесийн бүх салбарт оруулсан тэрбумтны хөрөнгө оруулалт, хувьцаа хувийг хянаж байдаг. Ерөнхий офис нь Манхеттэн дэх Trump Tower –д байрладаг. Trump Organization-д эхнэр Мелани нь загвар өмсөгчийн гараагаа эхэлж байсан Trump Management Model гэдэг загварын агентлаг харьяалагддаг. Үүнээс гадна Trump Entertainment Resorts гэж том компани бий. Тэрбумтны том хүүхдүүд болох Дональд, Иванка, Эрик нар нь энэ компаний дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай.
Нэг сая хувь борлогдсон “The Art of the Deal" ном
Энэ номыг зохиолч Тони Шварцтай хамтран 2004 онд бичсэн. Хагас дурдатгал, хагас өөрийн хийсэн томоохон гэрээ хэлцлүүдээ магтан өргөмжлөх байдлаар бичсэн энэ ном тухайн үедээ бэстселлэр болж байсан. Трампын дотны найз гэгдэх зохиолч дараа нь тэрбумтныг бодит байдлаас нь ихээхэн зөрүүтэйгээр хэтэрхий эерэг талаас нь харуулсандаа харамссан гэдэг. Үүний нэг нь одоогийн бүх хөрөнгө мөнгөө тэрбумтан өөрийн хүчээр босгосон гэсэн нь уншигчдыг төөрөгдүүлсэн. Үнэн хэрэг дээрээ Трампын авьяаслаг бизнесмэн эцэг нь олон тооны компанийг нь хөл дээр нь босгож харин хүү нь өвлөж аваад үргэлжлүүлсэн байдаг. Гайхалтай нь ааваасаа баян чинээлэг болсон хойноо хүү нь эцгийнхээ бизнесийн чадварыг төдийдлэн үнэлдэггүй гэдгээ мэдэгдэж шуугиан тарьж байсан.
The Apprentice шоу - 21 сезон, сая үзэгч
Тэрбумтнуудаас шоу бизнесд анхлан хөл тавьсан нь Трамп юм. Түүний санаачилсан The Apprentice шоу нь 2003 оны хавраас гарч эхлэнгүүтээ л тэрбумтны нэр хүндээ өсгөх гэсэн арга хэмээгдэн шүүмжлүүлж байсан. Үнэндээ шоу нь олон оролцогчидтой ч гол баатар нь Трамп өөрөө байсан. Бүр түүний “Чи халагдлаа” буюу “You’re fired” гэдэг хэллэг бренд болсон гэхэд болно. Шоуны ялагч нь жилийн 250 мянган долларын цалин авч Трампын нэгэн охин компанийг удирдах эрхээр шагнуулдаг ч гол нь тэрбумтныг ямагт ялдаг, ямагт зөв шийдвэр гаргадаг аугаа бизнесмэн гэсэн ойлголтыг олон нийтэд цацсаар ирсэн.
4,5 тэрбум долларын хувьцаа, үнэт үнэт цаас
Форбес сэтгүүл 35 жилийн турш тэрбумтны хөрөнгийг үнэн зөв тогтоох гэж бүтэлгүй оролдсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 4,5 тэрбум доллар гэдэг ч Трамп хүлээн зөвшөөрдөггүй. Бүр миний хөрөнгө 10 тэрбум хол гарна гэж мэдэгдэж байсан удаатай. Гэхдээ тэрбумтны асар их хөрөнгийн эх үндэс нь түүний баян эмээ, чадварлаг бизнэсмэн эцэг нь байсан. Хэрвээ тэдний босгосон асар их хөрөнгийг өвлөж аваагүй бол Трамп одоогийн өндөрлөгт хүрч чадах эсэх нь эргэлзээтэй юм. Эцэг нь түүнд үйл ажиллагаа нь жигдэрсэн, санхүүгийн хувьд тогтворжсон, тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр нийтдээ 200 сая доллараар үнэлэгдэх компаниудаа үлдээсэн бол эмээ нь 40 сая долларын хадгаламжаа гэрээслэсэн.
НУУЦ.мн