Нууц мэдээллийн уурхай

Г.Батбаяр: ОХУ-ын дипломат ажилтан А.С хэт их согтуу байснаас болсон уу, хас тэмдэгтэй дээлнээс болсон уу гэдэг нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: 2016-12-01 02:16:13

ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч С.Амармандахыг  сэхээнд ортол нь зодсон.  Тус хэрэг ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 22-ны орой болсон байна. “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах  “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуугаа өргөж, хүмүүстэй хамт дуулан, цэнгэжээ. Цэнгүүн дууссаны дараагаар С.Амармандахыг  гэртээ харихаар гарч явахад нь ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь архины шилээр толгойн тус газарт нь цохьж хүнд гэмтээсэн байна. Дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяраас хэргийн талаар тодрууллаа.

- Дуучин С.Амармандахын биеийн байдал ямар байгаа вэ. Энэ хэрэг ямар зүйл ангиар шалгагдаж байна вэ?
- С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн болсон өдөр буюу 11 сарын 22-ны өдөр эмнэлэгт ухаангүй очсон.  Одоо эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал сайнгүй байгаа.  181.2.1-т зааснаар танхайн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар эхлэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад гэмтэлийн зэргээс шалтгаалаад зүйл анги нь өөрчлөгдөх байх. Эрүүгийн хуулийн 13,1-д д зааснаар ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гадаадын харъяат этгээд МУ-ын хуулиар шийтгүүлнэ гэсэн заалтын дагуу манай улсын хуулиар шийтгүүлнэ. 
-Та С.Амраа уулзсан уу. Хэрэг юунаас болж гарсан юм бэ. Хас тэмдэгтэй дээл өмссөнөөс болж зодуулсан гэсэн мэдээлэл байна?
Хас тэмдэгтэй дээлнээс болсон уу, яг юунаас бол зодсон нь тодорхойгүй хэвээр байна. ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С хэргийн талаар тайлбар өгсөн байгаа. Тус тайлбар нь мөрдөн байцаалтын нууц гэдгээрээ танилцуулагдаагүй.  ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С хэт их согтуу байснаас болсон уу, хас тэмдэгтэй дээлнээс болж бусдыг зодож танхайрсан уу гэдэг нь тодорхойгүй байна. 
-Гэмтэлийн зэрэг нь юу гэж гарсан юм бэ?
-Архины шилээр зохисон юм билээ. Гэмтэлийн зэрэг нь өнөөдөр орой гарна. Гэхдээ урьдчилсан дүгнэлтээр зүүн талын тархины зүүн бөмбөлөгт цус харвасан, хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Бөөгнөрсөн цус тархины үйл ажиллагааг дарангуйлаад тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулчихдаг. 
Та С.Амраатай уулзсан уу. Энэ хэргийн талаар юу гэж хэлсэн бэ?
-Уулзсан. С.Амраа хэлэхдээ эрүүл энх гарч байвал бусад нь яахав дээ болно гэж хэлсэн. Янз бүрийн хохиролын  мөнгө нэхэмжлээгүй. Гэр бүлийнхэн нь маш их  гомдолтой байгаа. Өнөөдөр гарах  шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хүлээж байна. Дүгнэлт хүнд гарах юм бол зүйл анги нь хүндрээд явна. 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших