Нууц мэдээллийн уурхай

Машиныг нь унаад зугтаахдаа нярай хүүхэдтэй эхнэрийг нь явдал дунд гаргаж шиджээ

Нийтэлсэн: 2016-12-01 01:06:48

Боржигон овгийн Ш.Лхагва-Очир гэдэг  44 настай Сэлэнгийн эр Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” худалдааны төвийн үүднээс хохирогч Б.Т болон 6 сартай нярай хүүхдийн  амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн П.А-ын эзэмшлийн ...  УБТ дугаартай Тоёота приус-11 маркийн авто машиныг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр мэдүүлэхдээ “...найз Батгэрэлийн хамт архи пиво ууж байгаад салаад гэртээ харихаар 100 айлын автобусны буудал дээрээс микронд суутал намайг “согтуу, мөнгө төгрөг байхгүй байна” гээд хөөгөөд 17-ийн буудал дээр буулгасан. Сүүдэрт сууж байгаад “Далайхүү” худалдааны төвийн үүднээс приус-11 маркийн машин ирээд зогсохоор нь гэртээ харих гээд уг машиныг унаад явсан. Гэтэл арын суудал дээр хүүхэдтэй хүүхэн сууж байсан. Тэндээсээ яваад зургаан буудлын хавьцаа хохирогчийг машинаас унагаасан..” гэжээ. Харин хохирогч эмэгтэй нь “....нөхөр болон хүүгийн хамт Далайхүү төвийн хаалганы шат руу дөхөж зогсоод манай нөхөр дотогшоо орсон. Гэтэл  үл таних хүн манай машины цонхоор толгойгоо оруулаад харсан. Тэгээд тэр хүн шууд жолооч талын хаалгыг онгойлгоод аа за гээд инээгээд жолооны ард суусан. Тэгэхээр нь тэр хүнд машин андуураад байгаа юм биш үү гэхэд манай Далайхүү чинь өөр зогсоолд тавьдаг болчихсон мэдээгүй юм уу гэсэн. Тэгснээ шууд машин хөдөлгөөд зүүн урд талын зогсоол руу орж зогсох гэж байснаа шууд урагшаа хөдлөөд төв зам руу ороод 7 буудлын зүгт маш хурдтай явсан. Тэр хооронд би нөхөр рүүгээ залгасан чинь тэр хүн надад та нар угаасаа ингэж утсаар залгадаг чиний залгаж байгаа хүний утас угаасаа энэ дотор байна гээд дунд хайрцгийг цохиод байсан. Би уйлаад та яагаад байгаа юм бэ? Машин андуурч суучихаад гэхэд баруун гараараа машинаа жолоодоод зүүн гараараа  намайг цохиод би чамайг ална, би угаасаа хүн алдаг, чамайг алаад хаячихъя чи одоо цагдаад хэлэх гэж байна уу тэр муу цагдаа нар чинь угаасаа гөлөг, надаас айдаг ш дээ гээд намайг үхмээр байна уу чи, би хүүхдийг чинь дорхноо алчихна гээд орилсон.оод байсан. Тэр үед нь урдаас ландкрузер машин манай машиныг шахахад тэр хүн зогсох гэснээ болиод хойшоо сунаж жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгоод намайг хүүхэдтэй минь хамт түлхэж унагаасан. Би машин зам дээр машинаас шидэгдэж унасан. Тэгсэн ард явж байсан приус машинтай хүн зогсоод та хоёрыг дайрах шахлаа гэсэн. Тухайн үед нь би маш их айсандаа болоод уйлаад уг машинтай хүнтэй хамт буцаад Далайхүү төвийн гадна ирэхэд нөхөр хайгаад зогсож байсан. Тэгээд нөхрийн хамт манай машиныг дээрэмдэн зугтаасан хүний араас хөөсөн. Явж байх хугацаандаа цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. ...

Манай машиныг дээрэмдсэн хүн архи уусан байх шиг байсан. Их ширүүн царайтай, ширүүн харцтай улаан нүдтэй хүн байсан. Би царайг нь голын толинд намайг хараад явж байхад нь харсан. Тэр хүн хүү бид хоёрыг 5 буудал орчимд түлхэж унагаасан. Машиныг баруун гараараа жолоодоод зүүн гараараа манай хүүхдийн толгой руу цохих гээд байхаар нь би өөрөө урдуур нь орж цохиулаад байсан..., ...Манай хүүхэд үүнээс хойш уйлаад унтахгүй, байнга цочдог болсон. бариачид хүүгээ үзүүлэхэд 18 нас хүртэл нь сар болгон бариулах шаардлагатай гэсэн болохоор 5000 төгрөгөөр сар болгон толгойг нь бариулдаг. Миний хувьд сорвио арилгуулах шаардлагатай байгаа. Би багш мэргэжилтэй учраас олон хүүхэд, эцэг, эхтэй харьцдаг тул гар болон өвдгөн дээр үүссэн сорви хэцүү байна. Хүүхэд маань толгой дээрээ сорвитой болсон бөгөөд хэсэг газар үс ургахгүй байгаа. Би сорвио арилгуулахаар Гранпри эмнэлэг дээр очиж уулзахад 2.4 сая төгрөг болно гэсэн, энэ явдлаас хойш сэтгэл санаа хямраад, хүнд байдаг болсон” гэжээ. Гэмт этгээд 6 буудал орчихоод гармын ойролцоо буцаж эргээд машиныг нь гэрийнхээ хажуугийн дэлгүүрийн үүдэнд тавиад  худалдагчид нь  “энэ машиныг хүн нь ирээд авна” гэж хэлж түлхүүрийг үлдээгээд гэртээ орж унтжээ. Гэсэн ч цагдаа нар халуун мөрөөр нь мөрдсөөр барьж авсан байна.

 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших