Нууц мэдээллийн уурхай

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм Ардчиллын төлөө би яваагүй

Нийтэлсэн: 2016-12-01 00:43:16

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 16:30 минутын үед АТГ-т өөрийн биеэр ирж, мэдүүлэг өгөхөөсөө өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр 14 цагийн үед надад зарлан дуудах ирсэн. Тэгээд би ирж байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээн үйл явдал өрнөх юм шиг байна. Мөн саяхан нэвтрүүлгээр ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйл, түүн дотор цөөн хэдэн хүн улсын хамаг баялагийг сорчлоод, завшаад байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой. Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Би өнгөрсөн 4-р сард манай Ерөнхийлөгч ба  тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж хэлж байсан. Тэр хонгил руу гаа шахаж оруулах гэж намайг их олон жил оролдож байгаа. Ерөнхий сайд байх цагаас эхлээд хэрэг төвөг элдэв зүйлээр худал үнэн, зохиомол хэрэг үүсгэдэг. Тэгээд миний ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартай холбогдуулж зохиомол хэрэг оруулж байгаа байх. Надад айж ичих зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж итгэж байна.

Хоёр зүйлд харамсаж байгаа юм.
 
Намайг эртхэн шиг  дуудаж авчираад асуучихгүй Л.Гансүх, н.Мөнгөнтуяагаас эхлээд ойр хавийн минь олон хүмүүсийг шоронд хийж тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг минь хүртэл шорон, гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэргэтэй. Намайг тэр шорондоо хийчихээд бусад хүмүүсийг гаргах цаг болсон байх гэж бодож би ирж байгаа юм. жаахан давчуу хочр цагийн өмнө дуудна лээ. Н.Алтанхуяг ирэхгүй байх гэж шалтаглах зүйл хайсан юм байлгүй. Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос хойш Ардчиллын төлөө хамт явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм Ардчиллын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголлтой Ардчилал Монголд байж болохгүй шүү. Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэв.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших