Нууц мэдээллийн уурхай

Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ түдгэлзлээ

Нийтэлсэн: 2016-12-01 00:29:18

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар  гишүүн Л.Энх-Амгалан томилогдон ажилласан билээ. УИХ-д дүгнэлтийг танилцуулсны дараа түүнийг хэвлэл мэдээлэл болон Ардчилсан намын зүгээс Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авсан гэсэн мэдээ,мэдээллийг иргэдэд хүргэж байсан юм. Тэгвэл өнөөдөр гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа өөрийн цахим хуудсаар мэдэгджээ. Тэрбээр “УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээс түдгэлзэж, Ёс зүйг эрхэмлэн, ард иргэдийнхээ нэгэн адил, сонгогчдынхоо өмнө нээлттэй, шударга зарчмаар хууль хяналтын байгууллагад шалгуулах тухай өргөдлөө УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Авлигатай тэмцэх газарт гаргаж хүргүүллээ. Би УИХ-ын тухай хуулинд заасан "Ёс зүйг чанд сахиж, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх" гэсэн заалтыг мөрдөж ажиллах үүргийнхээ дагуу ийм шийдвэр гаргалаа. Өнгөрсөн УИХ-аар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байх хугацаанд олон тэрбумын зөрчил илэрсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу шилжүүлсэн. Дүгнэлтэнд АН-аас ажлын хэсэгт орж ажилласан бүх гишүүд гарын үсэг зураагүй нь хууль бус үйл ажиллагаа илэрхээс айсан үйлдэл гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан гэсэн мэдээллийг олон нийтэд байнга цацаж, нэр төрд халдаж, бүдүүлгээр гүтгэж ирснийг нэг мөр цэгцэлж, нэрээ цэвэрлэж, сонгогчдынхоо итгэлийг нэр төртэй баталгаажуулахаар шийдвэрлэснийг та бүхэн минь ойлгоно буй за. Монгол Улсын Их Хурлын гишүүн миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдэгдсэн компаниуд нь Хөгжлийн банкны зээл, төсөлд хамрагдсан болон миний зүгээс Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар нэгэн хувийн ашиг сонирхолд ашигласан, нөлөөлсөн эсэх талаар хянан шалгуулахаар УИХ-ын гишүүний халдашгүй эрхээсээ түдгэлзэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсныг та бүхэндээ уламжилж байна. Шинэ Засгийн газар байгуулагдан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг дахин байгуулж дүгнэлтээ гаргасан. Мөн л АН-ын гишүүд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тээг тавьсан бөгөөд 2016.11.28-ны өдрийн даваа гарагт УИХ-ын АН-ын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийхдээ намайг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан мэтээр дахин гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ. Дашрамд хэлэхэд хууль хяналтын байгууллагаас гишүүдийг шалгах хүсэлт ирдэг ч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг үг үсгийн ард нуугдах, хууль хяналтын байгууллагаас зайлсхийх тохиолдол гарч байгаа гэдгийг олон нийт шүүмжилдэг. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө УИХ-ын түүхэнд анх удаа өглөө. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээсэн байна. 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших