Хорихоос суллагдсан эртэй ханилсан эмэгтэйн цагаан мах эргэдэг болжээ
Нийтэлсэн: 2016-11-29 02:46:25

Өмнө нь арваад жил шоронд суусан эртэй тохиолдлоор танилцсан эмэгтэй гаж араншингаас нь болоод эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарчээ. Багануурын Г.С гэдэг 50 настай эр 2005 оны 2-р сарын 22-ны өдрийн 17-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 6-р сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 5-р сарын 1-ний өдрийн 45-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6-р сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 8 жил 1 сар хорих ял оногдуулахаар тогтоосон, 2013 оны 8- сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагджээ. Харин болсон явдлын тухай хохирогч эмэгтэй “...Би 2012 онд дугаар андуураад нэг эрэгтэй хүн рүү залгачихсан чинь тэрнээс хойш бид хоорондоо холбоотой болсон. Тухайн үед С өөрийгөө “би хөдөө Хэнтий аймагт мал малладаг хүн” гэдэг байсан. Ингээд утсаар холбогдоод сүүлдээ Багануурын хорих ангид ял эдлэж байгаа талаар мэдсэн. Би эргэлтээр очиж хувцас хунар, эм тариа аваачиж өгч байсан. 2013 оны 9-р сард хорихоос суллагдаад “би Улаанбаатар хотод ирсэн байна, надад очих ах дүү алга, ажил олдохгүй хэцүү байна, чамтай уулзмаар байна” гээд Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбуланд манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ үе мөчний өвчтэй, биеээр нь хаван гүйсэн байдалтай байсанд би Фортуна гэдэг эмнэлэгт хэвтүүлж 560. Мянган төгрөгийн эмчилгээ хийлгэж ямар нэг ажил төрөл хийлгэлгүй гэртээ өвөлжүүлсэн. 2014 оны 5-р сараас манай монгол гэрийн үйлдвэрт гэрийн мод зөөдөг Бонго маркийн машиныг барьж ажилладаг болсон. Ер нь цагийн бие даасан ажил хийх их дургүй байсан. Хамтран амьдраад хоёр жил болсон юм. Ажил хийх сонирхолгүй, ажил хийж амьдрах сонирхолгүй, хүнтэй ярьдаггүй, дотогшоо уурладаг зантай. 2014 оны 4-р сараас эхлээд уур уцаар нь ихсэж сарын хугацаатай алга болоод Багануур яваад өгдөг байсан. Тэгээд л гэнэт хүрч ирээд “би дахиж тэгэхгүй, энэ тэр гээд л гуйгаад л хамт амьдарна. Санжидтай анх 2014 оны 5-р сараас бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Тэрээр бэлгийн ажил хийхдээ их зэрлэгээр хүнийг тамлаж, цээж нуруугаар хазаж, үсдэж зулгааж, өвтгөж намайг орилж хашгируулж дур хүслээ хангадаг байсан. Мөн шулуун гэдсээр бэлгийн ажил хийдэг байсан. Би “Чи яагаад ингээд байдаг юм бэ?” гэхээр “би шоронд ингэж сурсан юм, энэ зангаа тавьж чадахгүй байна” гэдэг байсан. Би ингэж бэлгийн харьцаанд ороход нь дургүйцдэг байсан тул уурлаад зодож цохьдог Би энэ талаар ямар нэг хүнд хэлж байгаагүй. Хөгширсөн хойноо яршигдаа гэж боддог байсан. Битгий ингэ, одоо боль гээд зөндөө гуйсан. Сүүлдээ 2015 оны 5-р сараас бие өвдөөд цагаан мах эргэдэг болоод Хөх хотруу эмчилгээнд явж эмчилгээ хийлгэж үр дүнтэй болсон. Тэрнээс хойш би дахиж бэлгийн харьцаанд ороогүй тул зан авир нь их харгис болж дарамт нь ихэссэн. Байнга зодуулдаг болсон. Хоёулхнаа байгаа үедээ харгис зан авираа их гаргадаг. Би урьд гаргаж өгсөн хохирлын тооцоо нэхэмжлэл 12.0 сая төгрөг олсон ба уг мөнгөнөөсөө би машиныг нь зарж 1.5 саяыг л авсан. Одоо 5.0 сая төгрөг авчихвал өргөдлөө буцааж татна. Хохирлоо л барагдуулчихвал энэ хүнийг заавал шоронд явуулах гэхгүй. 2015 оны 11-р сарын 10-ны өдөр мөнгөтэй цүнхийг маань булаагаад хашаанд түлхэж унагаад өшиглөөд зугтсан. Би тэр оройгоо шүүх эмнэлгийн хамгаалах байранд очиж хоёр хоносон. Эндээс гараад Зайсангийн хамгаалах байранд долоо хоносон юм. Миний зүрх өвдөөд гадуур эмчилгээ хийлгэ гэу гарсан. Гэрт байх үед намайг хүсэлгүй байх үед барьж аваад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Эсэргүүцэх юм бол үсдэж цохиж авдаг. Энд тэндээс их хаздаг. Бэлгийн харьцаанд орсоны дараа инээж тавладаг. Бэлгийн харьцаанд голдуу шулуун гэдсээр ордог. Намайг аль болох тамлаж зовоож орилуулж хашгируулж байвал өөрт нь гоё байдаг юм шиг билээ. Энэ байдлаа хэлэхдээ шоронд байхдаа байнга секс кино үздэг байсан гэж ярьдаг. Заримдаа хэд хоногоор яасан нь мэдэгдэхгүй Багануур руу явчихдаг байсан. Нэг удаа бас өвчин авч байсан хэлсэн чинь уурласан. Сүүлдээ надад хандаж байгаа хандлага нь өөрчлөгдөөд хэл амаар доромжлох асуудал нь улам ойртоод өө сэв л гарвал биед хүрэх нь улам ихэсээд ирэхээр нь цагдаад хандахгүй бол болохгүй нь гэсэн сэтгэгдэл төрсөн юм.” гэжээ.
