Нууц мэдээллийн уурхай

“Монроуд” төлбөрт төлөх 500 саяа “Тэс петролиум”-ээс буцааж нэхээд бүтэлгүйджээ

Нийтэлсэн: 2016-11-29 01:11:56

 

Сонгуулийн өмнө АН-ын хоёр том нэр дэвшигч шившиг болох шахсан. Нэг нь  архи ууж тамхи татаж сексийн тухай ил задгай ярьж байсан “Монос”-ын Л.Эрдэнчимэг бол нөгөө нь их хэмжээний өр зээлтэй гэх “Монроуд”-ын гэх Б.Гарамгайбаатар байсан.  Их хааны нутгийх гэдгээрээ нэг мандат илүү авдаг Хэнтий нутгийн алдарт бизнесмэний компани үүсгэн байгуулсан “Монроуд” нь “Тэс петролиум”-д 506 саяын шатахууны өртэй байжээ. Одоо ч хэвээрээ байгаа гэнэ. УИХ-д нэр дэвшээд унасан Б.Гарамгайбаатар нь “Монроуд” компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн. Тэгвэл “Монроуд”-иас 506 сая төгрөгийг гаргуулан “Тэс петролиум”-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. Гтэлэ тухайн үед Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн 41-р тойрогт нэр дэвшиж байсан. Харин “Тэс петроулим” нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна гээд Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлж байсан.
 
 
Энэхүү шуугиан нь Б.Гарамгайбаатарын “нэр хүндэд” нөлөөлсөн нь мэдээж. “Монроуд” нь “Тэс петролиум”-д 500 саяын өртэй. Тэгвэл Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан компани нь “Тэс петролиум”-аас "Монроуд” нь өртэй, өрөө төлөхгүй байна гэсэн агуулга бүхий “...Тэс петролиум” ХХК-ийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалинг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймдээ ч тус компанийн 30 ажилчин өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. ... “Монроуд” нь бараг хагас тэрбум төгрөгийн шатахуун авсан ч өнөөг хэр нь нэг ч төгрөг төлөөгүй” гэх мэдээг хэвлэлийн бага хурлаар олон нийтэд зарлаж компаний ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн хохиролд нь мөн л 500 сая төгрөг нэхжээ. Гэсэн ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаагүй тул “Монроуд” ялагдаж хоосон хоцорчээ. Түүгээр ч барахгүй “Монроуд” нь “Тэс петроулим”-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн байдлаар төлөөгүй яваа нь тогтоогдсон байна.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших