Нууц мэдээллийн уурхай

“Сэргэлэн” Б.Сугаржаргал цагдаа ирэх хооронд гадуур хувцсаа сольчихсон байсан гэнэ

Нийтэлсэн: 2016-11-28 01:47:23

Улсын начин Б.Сугаржаргалын эхнэр нөхөр хоёрыг зодсон хэргийг  давж заалдах шатнаас анхан шатны шүүх руу буцаасан. Анхан шатны шүүхээс хохирогчийн гомдол хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноосныг буруу гэж үзсэн. Улсын яллагч ч уг лүгнэлтийг дэмжиж хохирогчийн хохирлыг бүрэн барагдаагүй тул хорих ялыг биеэчлэн эдлүүлэх санал гаргасан. Өдгөө энэ хэргийн зарим нэг зүйл тодорхой болж байна. Хэрэг гардаг өдөр нь начингийн төрсөн өдөр байжээ. Мөн хохирогчийг эхэлж хэл амаар доромжилсон гэж шүүгдэгч мэдүүлсэн бол хохирогч хэрэг гарах “Мөнх гал” төвийнхэн болон дуудлагаар ирсэн цагдаа нар ч бөхийн талд орсон гэж гомдол мэдүүлжээ. Мөн цагдаа ирэх начинг гадуур хувцсаа солиод өмсчихсөн байсан гэжээ. Начин мэдүүлэхдээ “...төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гээд Мөнх гал үйлчилгээний төвийн караокед очиж орсон... ариун цэврийн өрөө орох гэхэд үүдэнд 2-3 хүн зогсож байсан. Гэтэл Сарантунгалаг “чи ямар бүдүүн юм бэ, наад хаалгаараа багтаж орж чадах юм уу” гэх мэтээр хэлсэн... би эхнэртэй нь маргалдчихаад ариун цэврийн өрөө рүү орсон. Гарч ирэхэд нөхөр нь болох Гантулга мөн адил хэл үгээр доромжилсонд уур хүрээд цааш нь түлхчихсэн. Тэгтэл эхнэр намайг алгадаж аваад самардаад орилж дайраад байсан. Тэгтэл намайг найз маань аваад караокены өрөө рүү орсон. Үүнийг үйлчлэгч болон бусад хүмүүс гэрчилнэ” гэжээ. Харин хохирогч эмэгтэй “...бид Мөнх гал үйлчилгээний төвд шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад ариун цэврийн өрөө рүү орох гэхэд үүдэнд нь цайвар цамцтай том биетэй хүн зогсож байсан..биднийг юм  ярьж байтал нөгөө том биетэй залуу манай нөхрийг цохиод унагаасан..нөхөр цохиулаад нүд нь эргэлдээд газар унасан тэгэхээр нь би нөхрийгөө өргөх гэсэн боловч даахгүй байсан учраас тонгойж харчихаад яаж байгаа юм бэ гэж хэлээд дээшээ хартал намайг үгийн зөрүүгүй шууд цохисон. Тэгэхээр нь бүдүүн тарганаар нь дуудаж орилж хашгирсан. Харин Сугаржаргалд цохиулахаасаа өмнө ямар нэгэн байдлаар үг хэлээр доромжилж хэлсэн зүйл байхгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар хүрч ирэхэд Сугаржаргал караокены өрөө рүү орчихсон байсан. Тэр хоёр цагдаа Сугаржаргалыг өмгөөлөх байдлаар надад хандсан. Тэгэхээр нь би дахиж дуудлага өгөхөд хоёр цагдаа нэмэгдэж ирсэн. Тэр цагдаа нар цохисон хүнээ олоод ир гэж хэлсэн. Харин би ойр орчмоор хайж байгаад олсон чинь өмсөж явсан хувцсаа сольчихсон байсан. Тухайн үед байсан үйлчлэгч нар болон бусад хүмүүс Сугаржаргалыг өмгөөлж хамгаалж байсан. Тэнд байсан нэг хүн Сугаржаргалтай нэг нутаг бололтой ижилхэн аялгаар ярьж байсан. Мөн Сугаржаргал болон түүнтэй хамт явж байсан хүмүүс хэмжээний согтолттой байсан. Мөнх гал үйлчилгээний төвд ажиллаж байсан хүмүүс бүгд Сугаржаргалын талд мэдүүлэг өгсөн байна. Тухайн үйл явцыг харсан гэрчүүд цагдаагийн албан хаагч нарт худлаа мэдүүлэг өгч байхаар нь би нэг цагдаагийн хамт дээшээ гарч хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд болсон үйл явдлын ерөнхий байдал харагдаж байсан” гэжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших