Путины хамгаалалтын албаны генералын гэрээс нэг тэрбум рубль хурааж авчээ
Нийтэлсэн: 2016-11-26 00:53:57

Оросын төрийн өндөрлөгүүд болон тусгай обьектын хамгаалалтыг хариуцдаг Холбооны хамгаалалтын алба /Федеральной службы охраны России/-ны дээд тушаалын генерал Геннадий Лопыревыг баривчилжээ.

Нэгжлэгээр генералын гэрээс нэг тэрбум рубль бэлнээр гарч ирсэн нь шуугиан тариад байна. Генерал Лопырев нь Холбооны хамгаалалтын албаны Кавказын бүсийг удирддаг байжээ. Энэ бүсийн төв нь Сочид байрладаг бөгөөд үндсэн албан үүрэгт нь тус хот дахь Ерөнхийлөгчийн өргөөний хамгаалалт хамаардаг гэнэ.

Путины хамгаалалтын албаны генералыг дотоод мөрдлөгөөр илрүүлжээ. Түүний хэрэгт Сочи хотын захиргааны хоёр ч өндөр дээд тушаалын түшмэлийг сэжиглэн саатуулсан байна. Мөн хотын даргыг ч гэрчээр асууж байцаасан тухай Оросын цахимд бичиж байна

