Нууц мэдээллийн уурхай

Сугалаагаар хожсон мөнгөө солиотой юм шиг үрсэн ТОП-10 үрэлгэчин

Нийтэлсэн: 2016-11-25 03:43:22

Лиза Арканд
 
2004 онд сая доллар сугалаагаар хожоод бусдаас дутахгүйн тулд үнэтэй байшин маш их тавилга худалдан авчээ. Хүүгээ өндөр төлбөртэй хувийн сургуульд оруулаад өөрөө тансаг амралтын газрууд хэсэж эхэлсэн байна. Лиза хонжворын мөнгө дансанд нь орж ирэхэд л банкны теллерийн дэргэдээс шууд үрж эхэлсэн гэдгээрээ алдаршсан. Бүх мөнгө нь хайлах мэт алга болоход үлдсэн жаахнаар нь  зоогийн газар нээсэн бүтэлгүйджээ. 2007 онд түүний компани нь дампуурахад оёдлын үйлдвэртээ эргэн ажилдаа оржээ.
 
Дениз Росси
 
Хонжворын асар их мөнгө салалтыг хурдасгадаг гэдгийг энэ эмэгтэй баталсан. 26 жил амьдарсан нөхөртэйгөө 1996 онд салах гэж байхдаа 1,3 сая доллар хожжээ. Их мөнгөө ганцаараа авахын тулд салалтыг дээд зэргийн хурдан хийхийг өмгөөлөгчиддээ үүрэгдсэнд тэрээр хам хум халтуурдаж гарчээ. Гэтэл гай болж нөхөр нь их мөнгө хожсоныг нь мэдээд салах ажиллагааг зориуд удаашруулжээ. Мөн Денизыг орлогоо нуун дарагдуулсан хэмээн татварын албанд матсан. Гурван жил үргэлжилсэн шүүх хурлын эцэст азгүй эмэгтэй орлогоо нуун дарагдуулсан хэрэгт унаж харин сугалааны бүх мөнгийг нь салж байгаа нөхөрт өгчээ. 
 
Марва Уилсон
 
Хонжворын мөнгө хүүхэн хоёр харш гэдгийг энэ эрийн түүх харуулдаг. 2012 онд хоёр сая доллар хожоод бүх мөнгөө банкинд хадгалуулжээ. Гэхдээ нэг алдаа гаргасан нь амраг хүүхэн Фрее Пирсондоо данснаас нь хязгааргүй ашиглах эрх өгсөн аж. Хүний юм руу хүрз барьсан хужаа шиг дайрсан эмэгтэй мөнгөөр нь байр, машин худалдан авч, гоо сайхны үйлчилгээний төлбөрөө төлж дэлгүүр хэсэж байжээ. Хөөрхий эрийг дансаа шалгах үед ашигч хүүхэн аль хэдийн 650 мянган долларыг нь үрчихсэн байсан гэнэ. Бараг тал мөнгөө алдсан эр хоёр жилийн дараа дампуурсан.
 
Калли Рожерс
 
2003 онд энэ бүсгүй 16-хан насандаа 1,8 сая фунт буюу 2,9 сая доллар хожсон. Залуу насны гайгаар бүх мөнгөө гоо сайхны хагалгаа, үйлчилгээ, хувцас үдэшлэг зугаа цэнгэлд үрээд дуусгасан. Өдгөө тэрээр нөхөрд гарч хоёр хүүхдийн ээж болсон ч насанд хүрээгүй хүнийг сугалаанд оролцуулж их мөнгө хожуулаад дараа бүгдийг нь үрүүлж дуусгасан хэмээн сугалааны компанийг буруутгадаг хэвээрээ гэнэ.
 
Сюзанна Муллинз
 
Хонжворын мөнгөө нэг дор бөөнөөр нь авах ямар аюултайг энэ хүүхний жишээ харуулдаг. Виржини мужийн тэрээр 1993 онд 4,2 сая доллар хожсон. Мужийн хуулийн дагуу хонжворт сугалааны мөнгийг бөөнөөр өгөхийг хориглодог тул 20 жилийн турш жилийн 50 мянган доллар авахаар болжээ. Гэсэн ч түүнээс их мөнгө үрмээр байсан тул хонжворыг барьцаалан зээл олгодог компаниас зээл авчээ. 2000 онд мужийн хууль тогтоогчид хонжворт сугалааны талаархи хуулиа өөрчлөхөд Сюзанн бүх мөнгөө нэг дор авах эрхтэй болж аваад л үрж эхэлжээ. Гэхдээ нөгөө долоон жилийн турш зээл өгч байсан компаниа “мартсан” байсан гэнэ. Эцэст нь зээлдэгч компани эмэгтэйг шүүхэд өгч тэрээр хонжворын үлдсэн мөнгөө өгөөд дээр нь 150 мянган долларын өртэй хоцорчээ.
 
Луй Эйзенбэрг
 
Өглөгч хүн их мөнгө хожихын хэрэггүйг энэ хижээл эр харуулжээ. 1981 онд тэрээр таван сая доллар хожоод 20 жилийн турш жилд 120 мянган доллар авч байхаар болжээ. Эхний мөнгөөрөө сайхан байшин худалдан авчээ. Дараа нь Хавай, Европоор зугаалан мөнгөө үрж эхэлсэн байна. Энэ эрийн нэг сул тал нь хэнд ч “үгүй” гэж хэлж чаддаггүй тул гуйсан хүн болгонд өгсөөр тусалсаар байжээ. Эцэст нь хугацаат 20 жил нь дуусахад тэрээр сохор зоос ч үгүй болсон байв. Тусалсан хүмүүс нь эргээд хариу барьсангүй. Тэрээр өдгөө тэтгэмжийн мөнгөөр амь зуудаг.
 
Жэральд Максваген
 
Шоучин хүнд мөнгө зохихгүйг энэ канад эр харуулсан. 1998 онд 10 сая доллар хожоод ах дүү хамаатандаа хувь хүртээжээ. Мөн үдэшлэг цэнгээн хийхэд зориулсан том байшин бариулахад их мөнгө зарцуулжээ. Түүний зугаа цэнгэлийн ордонд тансаг унтлагын өрөө, баар бүжгийн талбай, усан сан, билльяад саун гээд бүх зүйл байсан. Ингээд л наргиж цэнгэж эхэлжээ. 2002 он гэхэд бүх мөнгөө үрж дуусаад цагийн ажил хийн амь зогсоож байсан ч тэсэлгүй гурван жилийн дараа амиа хорлосон
 
Шэрон Тирабасси
 
Хамаатан садандаа хэт саймширдаг хүнд мөнгө удаан тогтдоггүйг энэ эмэгтэй харуулжээ. 2005 онд 10,5 сая доллар хожоод 500 мянгын байшин, 200 мянгаар нь машин худалдан авчээ. Ах дүү хамаатандаа маш их тусалсан байна. Тэднийгээ бөөнөөр нь аваад Карибд амарч Лас-Вегасаар зугаацуулжээ. Хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрт хүртэл тусалж иржээ. Энэ мэтийн байнгийн зардалд мөнгө зарцуулагдсаар гурван жилийн дараа дууссан байна. Өдгөө тэрээр хөлсний байранд амьдардаг агаад хамаатан садан нь холбоо барихаа ч байжээ.
 
Жанет Ли
 
Хонжворын мөнгө улстөр хоёр төдийлэн таардаггүй аж. 1993 онд Жанет 18 сая доллар хожоод энэ мөнгөөрөө улстөрд орохоор шийджээ. Эхлээд  нэр алдартай болж олон нийтэд танигдахын тулд хүмүүнлэг буяны ажилд асар мөнгө зарцуулж хандивлажээ. АН-д элсэж намдаа хүртэл хандив өгчээ. Гэсэн ч архаг улстөрчид ази гаралт эмэгтэйн мөнгийг нь аваад өөрийг нь дээш нь гаргасангүй. Улстөрийн элдэв арга хэмжээнд бүх мөнгөө үрсэн тэрээр 2001 онд төлбөрийн чадваргүй болсоноо зарласан.
 
Дэвид Ли Эдвардс
 
Өмнө нь ял шийтгүүлж явсан тэрээр 2001 онд толгой эргэм их мөнгө болох 280 сая доллар хожсон. Гайхалтай нь тэр их мөнгөнөөс элдэв татвар суутгал төлсөөр гар дээрээ ердөө 27 саяыг нь л авсан. Гэхдээ нэгхэн жилийн дотор хагасыг нь үрээд хаячихжээ. 600 мянган доллароор байшин авсан. Гараашиндаа сүүлийн үеийн загварын 10 спорт машинтай болсон. Эртний эд зүйлийн цуглуулагатай болох гэж 200 гаруй ширхэг үнэт зүйл худалдан авчээ. Бугуйндаа 78 мянган долларын цаг зүүсэн. Дараа жил нь 1,5 сая доллароор онгоц худалдан авчээ. Энэ мэтээр мөнгөн дээр туйлсан гурван жилийн дараа түүний дансанд нэг ч доллар үлдсэнгүй хоосорчээ. 2005 оноос арга буюу авсан бүхнээ зарж эхэлсэн байна. Сэтгэл санаагаар унаж архи тамхинд ороод дараа жил нь учир битүүлэг байдлаар хорвоог орхисон.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших