Сүүлийн үед хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид Өршөөлийн хуульд хамрагдахын тулд хэргээ хүлээн учруулсан хохирлоо барагдуулахаар прокурорд бичгээр хүсэлт гаргадаг болсон. Прокурор ч үүнийг дуртайяа хүлээн авдаг. Хан-Уулын Прокурорын газарт Төрийн тусгай хамгаалалтын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Н нь бас л ийм хүсэлт гаргасан гэнэ. Тэрээр Хангалт үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Их тэнгэр цогцолборын Ерөнхий сайдын 50-5 дугаар байрны хэсэгчилсэн засварын ажлыг 2015 оны 5-р сард “Зиг Заг дизайн” компаниар гүйцэтгүүлсэн мэтээр акт үйлдэж, 21,6 сая төгрөгийг тус компанийн ХХБ дахь дансанд мөн сарын 12-ны өдөр шилжүүлж дараа өдөр нь НӨАТ, ААНОАТ, зураг төслийн зардалд нийт 4,9 саяыг суутган авч үйлдсэн 16,6 сая төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс үзэхэд “Зиг Заг дизайн” нь экс даргад дансаа ашиглуулсан болж таарч байна.
.png)
Гэсэн ч уг хэрэг прокурорт хянагдах шатанд улсад 16,6 сая төгрөгийн хохирол учруулснаа үнэн зөвөөр хүлээсэн, энэ хэргийн улмаас улсад учирсан хохирлоо бүрэн барагдуулахаар амалсан хүсэлтээ гаргасан тул 2015 оны 8-р сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж прокурор үзжээ. Үүнийг үндэслэн Төрийн тусгай хамгаалалтын газар нь хэрэгт холбогдогчоос уг мөнгийг нэхэмжлэхээс татгалзсан гэнэ.
НУУЦ.мн