Нууц мэдээллийн уурхай

2016 оны ТОП-10 хамгийн тэнэг гэмт хэрэгтнүүд..

Нийтэлсэн: 2016-11-23 07:34:59

 

Америк, 2016 оны 2-р сар...
24 настай Кирк Келли гэдэг нэ залуу галт зэвсэг, хар тамхины наймааны  хэргээр дөрвөн сар илүү эрэн сурвалжлагдаж өөрөө ч амжилттай зугтаж чадаж байжээ. Гэхдээ нэг удаа дугаарын зөрчилтэй машинаар явж байхад нь цагдаа нар зогсоожээ. Өмнө нь орон даяар эрэн сурвалулагдаж байгаа гэмт хэрэгтэн сууж байгааг анзаараагүй цагдаа нар машины дугаарых нь учрыг олох гэж байх зуур Кирк яагаад ч юм хурууны хээг нь шалгаж магадгүй гэж айгаад тэрхэн зуурт притекээр бүх хурууныхаа өндөгний арьсыг зүсэж авчээ. Гэтэл цагдаа нар хурууны хээний тухай бодоо ч үгүй байсан гэнэ. Харин жолоочийн хуруунаас цус шүүрч байгааг анзаараад л хэн болохыг нь тогтоохоор болжээ. Хэдийгээр Кирк хуруугаа “аргалж” чадсан ч гэдэс цээжээр нь дүүрэн шивээсээ таг мартсан байжээ:. Шивээсэнд нь төрсөн хот “Порт Тампа” болон хотых нь утасны код “813”-ыг тодоос тод шивсэн байсан тул үүгээр нь хэн болохыг нь тогтоогоод баривчилсан байна. Хэрвээ тэрээр хурууныхаа өндөгний арьсыг зүсээгүй бол цагдаа нарын хэн нь ч сэжиглэхгүй байсан ч өөрийн хэт “сонор соргог” зангаас болж баригджээ.
 
 
Франц, 2016 оны 4-р сар
Францын нэгэн хотын цагдаагийн газарт 45 настай эмэгтэй орж ирээд гурван уут хар тамхины чанарыг амсаж шалгаж өгөхийг хүсжээ. Цагдаа нар амсалгүй харин шинжилгээнд оруулахад нэг нь хуурамч хоёр нь жинхэнэ гэж гарчээ. Өдгөө хар тамхины хамгийн тэнэг наймаачнаар тодроод байгаа эмэгтэйг газар дээр нь баривчилсан байна. 
 
 
Америк, 2016 оны 3-р сар
Флорида мужийн энэ хар арьст эр “БМВ” машинтай болохыг маш их хүсдэг ч түүнд 60 мянган доллар байсангүй. Аргаа барахдаа автосалоныхантай уулзаж төлбөрийн санаанд оромгүй хэлбэр болох үнэгүй хоол идэх тасалбараар төлбөр хийх санал тавьжээ.  Бөөн инээдэм болсон салоныхан эелдэгээр татгалзаад явуулжээ. Гэсэн ч заавал ч үгүй мөрөөдлийн машинаа авах гэсэн эр маргааш нь орой нь нууцаар нэвтрээд “БМВ”-гээ хулгайлаад унаж зугтжээ. Гэхдээ тэрээр хоёр зүйлийг тооцоолсонгүй. Хоолны тасалбараар тооцоо хийх гэсэн этгээд эрийг салоныхон сайтар тогтоосон тул хамгийн түрүүнд сэжиглэж байгаагаа цагдаа нарт хэлжээ. Мөн хулгайлсан машинд нь маш бага шатахуун байсныг анзаараагүй гэнэ.
 
 
Америк, 2016 оны 6-р сар
Ах дүү Даниэл, Самуэль Следдэн нар хар тамхи зарсан хэргээр баригдаж шүүхээр оржээ. Хэдийгээр жүжиглэх авьяас муутай ч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа шүүгчид яаж ийгээд ойлгуулж итгүүлж чадсан тул гурван жилийн хорих ялын оронд хоёр жилийн тэнсэн авчээ. Өөрсдийнхөө авьяас чадварт хэт итгэсэн тэд гарангуутаа л тэнэгтэж эхэлжээ.  Шүүх хурлын дараа ердөө 40-хөн минутын дараа Даниэл нь эхлээд цахим хуудсандаа “Бид өөрсдийгөө ийм мундаг гэж бодож явсангүй. Шүүхийн өмнө сайхан гэгч нь жүжиглээд хорих ялын оронд тэнсэн авчихлаа шүү, ёстой янзтай” гэж бичжээ. Дүү нь ч ахаа дууриагаад баахан юм бичиж.  Гэтэл энэ постоос нь хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг шүүхээс буцаан дууджээ. Байдал эвгүйдсэнийг мэдсэн ах дүү бичсэн бүхнээ устгаад шүүх засаглалаас уучлал гуйсан пост оруулсан ч тус болсонгүй. Хэргийг нь шүүсэн шүүгч “та хоёрын үйлдэл нь хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй болохыг харуулж байна” гээд тэнсэн харгалзах ялаа цуцлаад хорих ялыг нь өгчээ. 
 
 
Америк 2016 оны 3-р сар...
Арканзас мужийн залуу хос бэлгийн амьдралаа шинэлэг зүйлээр баяжуулахаар шийдэн секс-шопоос гав ташуур аван цэнгэжээ. Цэнгэл жаргал дуусах үед гавныхаа түлхүүрийг гээснийг гэнэт мэджээ. Ингээд эхнэр нь орны толгойд гавлагдсан нөхрөө суллахын тулд цагдаа дууджээ. Бодсоных нь дагуу цагдаа нарт гавыг нь тайлж өгсөн байна. Гэхдээ этгээд маягаар сексддэг хос сэжигтэй санагдсан тул хувийн мэдээллийг нь цагдаагийн сангаас хайж үзэхэд танхайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа эхнэр нөхөр болохыг тэр нь тогтоожээ. Ингээд нөхрийх нь секс гавыг тайлсан ч оронд нь цагдаагийн гав зүүгээд аваад явсан байна. 
 
 
Англи, 2016 оны 5-р сар
Сурагч хүү хар тамхи хэрэглэдэг зардаг ээжийгээ сургууль дээр нь болох цагдаагийн газрын арга хэмжээн дээр ирэхгүй байхыг хүсжээ. Уг арга хэмжээний үеэр хар тамхины хор холбогдлын тухай яриа сургалт хийж мөн үнэрч ноход хэрхэн ажилладагийг үзүүлэх байжээ. Гэсэн ч мансуурсан эх нь үгэнд нь оролгүй хүрээд ирсэн гэнэ. Харин арга хэмжээний үеэр цагдаагийн үнэрч нохой эцэг эхчүүдийн дунд ороод нөгөө эмэгтэйн цүнхийг зуугаад гараад иржээ.
 
 
Америк, 2016 оны 8-р сар
Невада мужид буутай залуу хүнсний дэлгүүр дээрэмдэж хамаг мөнгийг нь хоосолжээ. Гарахдаа лангуунаас виски шүүрэн авах үед түрүүнээс хойш хөдлөөгүй худалдагч саад хийж 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа өгөхгүй гэжээ. Ингээд хэсэг зуур маргаан болоход яарсан дээрэмчин архи худалдан авах насанд хүрсэн гэдгээ батлахын тулд жолооны үнэмлэхээ үзүүлжээ. Харин сэргэлэн худалдагч үнэмлэхээс нь бүхий л мэдээллийг нь тогтоож авсан тул ердөө маргааш нь дээрэмчин баригджээ. 
 
 
Америк, 2016 оны 2-р сар
Нэгэн зүрх зориг муутай эр банк дээрэмдэхээр шийдэн Bank of America-д оржээ. Орлогын мэдүүлгийг нь аваад “Энэ бол дээрэм, бүх мөнгөө уутанд хийгээд надад өг” гэсэн тулган шаардсан бичиг бичсэн ч яагаад ч юм теллерт нь өгөх зүрх хүрсэнгүй гэнэ. Ингээд арга буюу гарч яван хажуугийн Wells Fargo Bank оржээ. Энэ удаад зоригоо чангалж байгаад тулган шаардсан бичгээ теллерт нь өгчээ. Бүтэлгүй дээрэмчний аз дутахад тун сэргэлэн теллер таарсан байжээ. Тэрээр байдал бишдсэнийг мэдсэн ч ухаан сийлж өөр банкны орлогийн мэдүүлэг дээр бичсэн тул мөнгө нэхсэн шаардлагыг нь хүлээж авч чадахгүй гэжээ. Мөн тун эелдэгээр буцаад Bank of America орох эсвэл манай банкны баримтан дээр бич гэж зөвлөсөн байна. Албан бичиг нь нэрнээсээ эхлээд алдаатай байгааг ухаарсан дээрэмчин Wells Fargo Bank-ны орлогийн мэдүүлэг дээр шаардлагаа хуулж бичих гэж бантагнаж байхад нь шуурхай дуудлагаар ирсэн цагдаа нар дор нь бариад авчээ. 
 
 
НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших