Хаягдсан бүсгүй залуугийнхаа хуримд хуримын даашинзтай очоод найр “тараажээ” /бичлэг/
Ghana Audio Visual News-д мэдээлснээр хоёр бүсгүйтэй зэрэг болзоод эцэст нь нэгтэй нь гэрлэсэн гана эрийн хурим ичгүүртэй төгсжээ. Бүсгүйчүүд хуримын өмнөхөн л нэг эртэй болзож байснаа мэджээ.
Залуу нэгтэй л гэрлэх тул нөгөө нь хаягдах нь мэдээж байсан. Гэхдээ “сонгогдоогүй” бүсгүй хувь заяатайгаа эвлэрэн уйлж суухын оронд тэмцлийн хатуу хэлбэрийг сонгожээ. Тэрээр “сонгогдсон” бүсгүйтэй ив ижилхэн хуримын даашинз өмсөөд хурим дээр нь улаан галзуу болоод очсон байна. Гэрлэх ёслолын үеэр “хүүхэмсэг амьтан” гэж хашгиран гэрлэгсэд рүү дайрах гэж зүтгэж буй бүсгүй бичлэгт тодхон буужээ. Хуримын уур амьсгал бүрэн алдагдаж зодооноор өндөрлөсөн байна.
NUUTS.mn